“Говийн чоно-2018“ олон улсын сургалт үргэлжилж байна
2018-06-06

“Говийн чоно-2018“ олон улсын сургалт үргэлжилж байна

 

Ховд аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль танхимын сургалтаар үргэлжилж байна.

 

 

Танхимын сургалтаар “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн зорилго, хөтөлбөр, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн танилцуулгыг ОБЕГ болон АНУ-ын Номхон далайн командлалаас хийлээ.

 

 

Мөн хүмүүнлэгийн тусламж ба жендерийн асуудал, төрийн бус байгууллага, олон улсын Засгийн газар хоорондын байгууллагын гамшгийн хариу хэмжээний талаар илтгэлүүдийг хэлэлцүүлэн, бүлгээр ажиллаж байна.

 

 

“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг гамшиг, аюул, осол тохиолдсон үед баруун бүсийн аймгуудын харилцан ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, гамшгийн үед орон нутгийн болон бүсийн түвшинд бие даан ажиллах чадварыг эзэмшүүлэх, хариу арга хэмжээний шийдвэр гаргах, хүч хэрэгслийг дайчлах, хариу арга хэмжээний болон хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах, бэлэн байдлын төлөвлөлтийг боловсронгуй болгох зорилгоор зохион байгуулж байна.

 

                 

 

Мөн гадаад улс орон, олон улсын байгууллагуудтай туршлага солилцож, шинэ дэвшил, шинэ санаа, шинэ туршлагыг Монгол Улсын гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, оролцогчид харилцан танилцаж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин