Ерөнхийлөгчид Эрхүү мужийн Амбан захирагч бараалхлаа
2018-06-06

 

“Монгол-Оросын санаачилга-2018” ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчилж байгаа Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, “Орос-Монгол-Хятад”-ыг холбох эдийн засгийн коридорын төслийг танилцууллаа.

 

Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченкогийн танилцуулгад дурдагдсанаар энэхүү коридорыг гурван орны хөгжлийн бүс гэж үзэж байгаа бөгөөд үе шаттайгаар хөгжүүлснээр нэн тэргүүнд байгалийн хий, цахилгаан эрчим хүч дамжуулах боломжтой юм байна. Мөн энэхүү гарц нь хуурай замаар Евразийг холбох хамгийн дөт зам тул транзит тээвэр хурдацтай хөгжиж, эдийн засгийн үр өгөөжөө богино хугацаанд өгнө гэж тооцоолжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Евразийг холбон орших Монгол Улсад транзит тээвэр хөгжинө гэдэгтэй санал нэгдэж буйгаа илэрхийлсэн бөгөөд удаан яригдсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх асуудлыг ойрын хугацаанд ажил хэрэг болгох шаардлагатай гэсэн юм.

 

 

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

 

 

Shuud.mn
Сонин хачин
57436543126:
бүгдээрээ сайн уу!!! Би энд байгаа бүх хүмүүст зөвлөгөө өгөхийг хүсч байна, санд хөрөнгө оруулах брокер сонгохдоо болгоомжтой байгаарай, би FX луйврын хохирогч болсон. Тэд мөнгө буцааж авахаас өмнө, хоёр удаа төлсний дараа нэмэлт төлбөр авах хүсэлт гаргасаар байсан. Хэрэглэгчийн тусламжтай холбогдох бүх хүчин чармайлтыг үгүйсгэж, би хэдэн сарын турш зүрхээ шархлуулсан. Бурхан минь үнэхээр эелдэг байсан тул би онлайн сэтгэгдлүүдийг үзэж байгаад алдагдсан хөрөнгөө хэрхэн буцааж авахыг олж мэдсэн тул би ноён Уильямтай цаг алдалгүй холбогдож техникийн хэдэн асуулт асуусан бөгөөд түүний хариулт надад таалагдаж байна, би оролдоод үзлээ. 36 цагийн дотор надаас түрийвчний үлдэгдлээ шалгахыг хүссэн ба үлдэгдэл нэмэгдсэнийг хараад би хагарсан. Би банкны данс руугаа хурдан шилжүүллээ, та түүнтэй шуудангаар холбогдож болно: William-Mercado@cyber-wizard.com
2023-06-13
Te1 hujaa Battulga
2018-06-07
Kkk neg muu zahiragchiig yahaar buhel buten ulsiin erunhiilugch uulzdag um be.arai dooshoo orloo
2018-06-06
sdfa:
eniig uur toox xun alga daa
2018-06-06