Оросын онгоц, автомашины үйлдвэрлэлтэй танилцаарай
2018-06-07

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар Улаанбаатар хотноо “Орос-Монголын санаачилга 2018” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

 

Арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2018.06.07/ Сүхбаатарын талбайд ОХУ-ын 50 гаруй аж ахуй нэгж техник, технологийн үзэсгэлэнгээ дэлгэн, сонирхууллаа. Үзэсгэлэнд ОХУ-аас эрчим хүч, цахим техник, машин үйлдвэрлэл, нисэх онгоцны үйлдвэрлэл, тээвэр, барилгын материал, харилцаа холбоо, мэдээллийн технологи, хүнс, хөдөө аж ахуйн машин механизм, хүнс боловсруулах тоног төхөөрөмж зэрэг эдийн засгийн гол салбарт үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуй нэгжүүд оролцож байна..

 

“Орос-Монголын санаачилга” арга хэмжээ энэ сарын 7-8-ны өдрүүдэд хүрээнд зохиогдоно. Энэ форумын үеэр ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагааны хамгийн чухал асуудлуудыг хэлэлцэх бөгөөд түүнчлэн Орос, Монголын компаниудын уулзалт, хэлэлцээрүүд болох юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин