Цахим хуудсандаа нийтэлж болохгүй ЗУРГУУД
2018-06-08

Олон нийтийн цахим сүлжээ Facebook, Instagramm зэрэгт хуваалцаж болохгүй зүйлсийг brightside.me сайтад нийтэлжээ. 

 

Дотно харилцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

 

 

Эхнэр, нөхрийн дотно харилцаа нууцлаг байх ёстой. Таны унтлагын өрөөнд юу болж байгааг цахим хуудсандаа битгий бичээрэй. Энэ нь таны гэр бүлийн нандин харилцааг үгүй хийж, эхнэр /нөхөр/-ийнхээ хүндэтгэл, итгэл, найдварыг алдаж болно.

 

Үнсэлцэж буй зураг

 

 

Хосууд үнсэлцэж буй зургаа цахим хуудсандаа байршуулснаар ганц бие найз нөхдөө гомдоож болно. Мөн хамаатан садангуудад энэ нь тийм ч таатай санагдахгүй.

 

Хууль бус үйлдэл

 

 

Хэрэв та одоо мөрдөгдөж буй хуулийг зөрчвөл (согтуугаар автомашин жолоодох,  хурд хэтрүүлэх, хууль бус галт зэвсэг авах гэх мэт)  торгууль төлөх, эрх чөлөөгөө хасуулах эрсдэлтэй. Иймд хууль бус үйлдэл бүхий зургаа цахим хуудсандаа байршуулж, бусдыг буруу зүйлд уриалан дуудах хэрэггүй.

 

Зөв хошигнох

 

 

Шашин, улс төр, жендэрийн ялгаа, маргаан үүсгэх бусад ноцтой асуудлуудаас зайлсхийх нь дээр.

 

Байршлаа заах

 

 

Таны ухаалаг гар утас дэлхийн өнцөг булан бүрт таны GPS координатыг хянах боломжийг олгодог. Найз нөхөд, гэр бүлийнхэн таныг хаана байгаагаа мэдэхийг хүсч байгаа ч энэ нь эрсдэлтэй. Хэрэв та болзошгүй аюулаас өөрийгөө сэргийлэхийг хүсч байвал байршил заагчыг унтраах шаардлагатай.

 

Бичиг баримт 

 

 

Жолооны үнэмлэх авах, сургулиа төгсөх, эсвэл мөрөөдлийн байшин худалдаж авсан даруйдаа зарим хүмүүс баяраа хуваалцах зорилгоор бичиг баримтныхаа зургийг олон нийтийн цахим сүлжээнд нийтэлдэг. Гэвч хувийн мэдээллээ бусдад дэлгэрэнгүй хуваалцсанаар таны бичиг баримтыг ашиглан хууль бус үйлдэл хийх, гэрт тань нэвтэрч хулгай хийх эрсдэлтэй.

 

Санхүүгийн мэдээлэл 

 

 

Өөрийн банкны карт, картын дугаар, дансны хуулга зэрэг санхүүгийн дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцах хэрэггүй. Учир нь маш их хакерчид эргэн тойронд чинь байдаг тул таны банкны бичиг баримтыг ашиглан хуурамч гүйлгээ хийх магадлалтай.

 

Үдэшлэгийн зураг 

 

 

Таны үдэшлэгийн үеэр авхуулсан зургийг эмээ эсвэл ажлын газрын дарга чинь харвал тэдэнд тийм ч таатай санагдахгүй.

 

ЭХО-ны зураг

 

 

Төрөөгүй хүүхдийнхээ хэт авиан дурангийн зургийг бусадтай хуваалцах нь зохисгүй. 

 

Үнэтэй бэлэг

 

 

Таны хайртын бэлэглэсэн сүйн бөгжний зургийг харсан хэн нэгэн хулгайлахаар зэхэж байгаа юм биш биз

Shuud.mn
Сонин хачин