Орос, Монголын жүдочид төв талбайд халз барилдаж байна
2018-06-08

 

Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо өнөөдөр /2018.06.08/ эхэлнэ. Энэхүү тэмцээнд найман орны 200 гаруй тамирчин оролцохоор Монгол Улсад хүрэлцэн иржээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар Улаанбаатар хотноо “Орос-Монголын санаачилга 2018” арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ОХУ-аас хүрэлцэн ирсэн залуу жүдочид манай Улсын тамирчидтай Сүхбаатарын талбайд нөхөрсөг тэмцээн зохион байгуулж байна.

 

Энэхүү халз барилдаан эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн өрсөлдөөнөөр эхэллээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин