Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд мазаалай иржээ
2018-06-08

 

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн нутаг Хонгор толгой Мухарын худагт  өчигдөр /2018.0607/ мазаалай ирж ус уужээ.

 

Мазаалай Монголын Алтайн өвөр говьд Говийн их дархан цаазат газар амьдардаг бөгөөд дэлхийн өөр хаана ч байхгүй ховор амьтан. Олон улсын судлаачдын дүгнэснээр мазаалай нь бусад баавгайн төрлөөс онцлог төрөл зүйл гэж үздэг бөгөөд Монгол Улсын болон олон улсын Улаан номонд бүртгэгдсэн байдаг.

 

 

Гэтэл ийнхүү суурьшлын бүсэд нэвтэрсэнд олон нийтэд гайхширч байна. Улаанбаатар хотоос “Мазаалай хамгаалах сан”-ын ажилчид болон Говийн дархан цаазат газрынхан Говь-Алтай аймгийг зорьжээ. Тэднийг тус аймагт хүрэлцэн очих хүртэл аймгийн БОАЖГ-ын ажилчид мазаалайг  хяналтандаа аваад байгаа аж.

 

 

Мазаалай баавгай нь маш онцгой, нэн ховор бөгөөд устах аюулд ороод байгаа баавгайн төрөл зүйл юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин