Монголын сагсчид өнөөдөр тоглоно
2018-06-11

 

Монголын сагсанбөмбөгийн баг тамирчид анх удаа Олимпийн төрлийн багийн спортоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байна. Манай Улсын үндэсний сагсанбөмбөгийн баг тамирчид энэ сарын 8-12-ны өдрүүдэд Филиппин Улсад зохион байгуулагдаж буй ФИБА 3х3 Дэлхийн аваргын тэмцээнд оролцож буй юм.

 

Манай 3х3 үндэсний шигшээ баг ОХУ, Бразил Филиппин, Канадын багуудтай тэмцээний “С” хэсэгт багтсан.

 

Монголын багийн хуваарь:

 

2018.06.11-ны15:30 цагаас Монгол vs ОХУ, 


2018.06.11-ны 17:10 цагаас Бразил vs Монгол

 

ФИБА 3х3 төрлийн Монгол Улсын шигшээ баг 2017 онд дэлхийн чансааны 197-д эрэмбэлэгдэж байсан бол 192 байр ахиж, Монгол Улс дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэлэгдэж эхэлсэн. Ази тивийн аваргын алт, мөнгөн медаль, Дэлхийн их дуулгын дөрөвдлгээр байр, Дэлхийн гранпри хүрэл, Азийн танхимын наадмын хүрэл, Оюутны Ази тивийн аварга алт, Дэлхийн Оюутны лигийн алтан медаль тус тс хүртсэн Монголын багийн амжилтын буухиа үргэлжилсээр байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hudlaa bichihee bolioch. Yun delhiin chansaanii 5 be. site ruu ni orood haraach.
2018-06-11