Одоо Д.Мурат ҮЛДЛЭЭ
2018-6-11

Монголын парламентад нүүрлэсэн ор хөнжлийн асуудлын нэг нь цэгцрэх нь. Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Тэрбээр улс төрийн золиос болсноо хэлээд үнэн гэж байдаг бол гэм буруугүй гэдгээ нотлохоо мэдэгдэв. Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа гэхчлэнгээр гурван ч хүүхэнтэй нэр холбогдож, дотуур хувцасны хочтой болтлоо гүрийсэн Д.Гантулгыг МАН-ынхан авч үлдсэн. Ерөнхий прокурорын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг унагаж, улалзан байж авч үлдсэн хүн нь өнөөдөр хувь хүний шийдвэр гаргаж, УИХ-ын гишүүний суудлаа чөлөөлж буйгаа илэрхийлэв.

 

Одоогоос нэг жилийн өмнө УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдлоо гэх мэдээлэл цацагдаж, явсаар УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбогдсон. Энэ тухай тэрбээр Төрийн ордонд мэдээлэл хийж, гал дээр тос нэмснээр “Бандааш” хочтой болсон. Зүй ёсоор бол энэ хэрэгт холбогдсон тэр үедээ л УИХ-ын гишүүнээс татгалзаж, одоо хэлж буй үнэн мөнийхөө хойноос явах байв. Гэвч тэр парламентын танхимд бүтэн жил бүгсэн ч нэр  муу нэрнээс салсангүй. Эцэст нь УИХ-ын хамгийн залуу гишүүн гэх нэрээ “Бандааш” хочоор солиод суудлаасаа буулаа.

 

 

Харин одоо УИХ-ын гишүүн Д.Мурат үлдэв. Түүнд ч ёс суртахуун байдаг бол Д.Гантулгын араас өргөдлөө өгөх ёстой. Учир нь тэр Монголын парламентыг ор хөнжлийн явдалтай хутгалдуулсан муу нэртнүүдийн нэг. Мэдээж, гэм бурууг шүүх тогтоож, шударга ёсыг хангана. Шударга байдлыг бол хувь хүн, УИХ тогтоох ёстой. Гэвч УИХ шударга байдлыг тогтоож чадаагүй. АН-ынхан эрх баригчидтай тохироо хийн байж, мөн л ерөнхий прокурорын саналыг унагааж, Д.Муратыг авч үлдсэн. Тэгвэл одоо Д.Мурат гэх хувь хүн шударга байдлыг үзүүлж, ижил нөхцөл байдалтай Д.Гантулгын араас явах уу гэдгийг харах л үлдэж байна. Хэрвээ тэр хүнд ёс суртахуун гэж байдаг бол өргөдлөө өгөөд, нөгөө үнэнийхээ араас явах учиртай.

 

Бид гадны жишээ татах дуртай. Гадны парламент тэр дундаа Япон, Солонгосын төрийн эрх мэдэлтнүүд өчүүхэн гэхгүй үйлдэл бүртээ бөхөлзөн уучлал эрж, суудлаасаа буудаг. Үүрэг, хариуцлага, нэр хүнд, төрөө эрхэмлэдгийн бодит илрэл нь тэр. Харин манайхан хэдий чинээ хүнд асуудалд хутгалдана төдий чинээ төрд шургалдаг. Бүрэн эрх, халдашгүй байдал гэх мэтээр халхавч хийж, ичих нүүргүй суудалдаа шигддэг. Тиймдээ ч Монголын парламент түүхэндээ анх удаа ор хөнжлийн асуудлыг нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, хэргийн эздийг эрээ цээргүйгээр авч үлдсэн. Хэрэв, ёсзүй, ёс суртахуун нэр төр гэж байдаг бол асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хүртэл хүндрүүлэх шаардлагагүй.

 

Ямартай ч эрх баригчид хүч далайлган авч үлдсэн хүн нь өргөдлөө өглөө, улс төрийн хүрээнд ямар тохироо хийснийг таахад бэрх. Өргөдлөө өгсөн нь өнөөдөртөө чухал асуудал. Харин одоо Д.Муратыг харах үлдлээ. Тэр өргөдлөө өгөөд, өөрөө явах болов уу.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Ляо Пин:
Улаан махны хэрэгтэн Номтойбаяр хамаатай юу?
2019-01-14
Муратын боовонд АН-ын Эрдэнэ, Эрдэнэбат, АН чууд хйартай, тэнээд үлдээсийм, к к к
2019-01-11
бузаруудыг зайлуулаач!!!!!!!
2018-11-21
бузаруудыг зайлуулаач!!!!!!!
2018-11-21
zochin:
buzar xasag
2018-06-12
Zochin:
Ardchilsan namiihan ygaasaa bvgd Myrattaigaa adilhan baihaa. Tiim bolood l Myratiigaa gishvvn hebeer ni bailgah geed bh shig
2018-06-11
ZOCHIN:
ENE HOER GISHUUNEES GADNA ENE UILDLIIG HOHUULEN DEMJSEN ,AVCH ULDEH KNOPOO DARSAN GISHUUD CH MON OGTCOR.ES SURTAHUUN HEM HEMJEE TOROO DEEDELDEG BOL GASHILCHIHSAN TARHI CH ZOV SHIIDVER GARGAH BAISAN. BUGD OGTCOR HUCHINDEGCHIDEE...
2018-06-11
Tasraltgui televizeer boov ni garga reclamnii orond l gargaad bai tegvel uzliin kazak zailah bailguidee ichihgui guriiged AN d bas gai bolnoo ene aldat Boojgoo uvgun parraxaxaxaxaaxaxaxaxaxa eooooooooooo axaxaxa uhleee
2018-06-11
Мурат яаахавэээ, яахав
2018-06-11
Гадаадад Sexual haraassment буюу бэлгийн хүчирхийлэл гэдэгт зөвхөн биеэр хүчирхийлэх биш хэл амаар доромжлох дарамтлах ордог
2018-06-11
dsn:
oldson bolomjiig ashiglaad shigdeed bh tsaraitai yum bn ,tuslah bas oyungerel 2 yasan sn meddeg yum be? ene nasandaa muratiin yumiig martahgui yum bndaa .
2018-06-11
Irgen:
Murat gemt heregt holbogdoogui, heden msg nii l asuudal, yamarch huchin hiigeegui shuudee,tsever uls tor l yavj bna.
2018-06-11
erguu hasag:
hasguudad ner tor gej yum baihgui ee.
2018-06-11
Zuir ug:
Mongol ardiin zuir tsetsen ugend Sugar sugarandaa Murat multrandaa gej shineer orsoniig ta medeegui yu ain
2018-06-11
Нөгөө зурган дээрхи "юм" Муратынх мөн гэдгийг туслах нь байсан эмэгтэй батлаад байхад гүрийгээд үлдэж байгаа Мурат ёстой шийртэй эр хүн ажээ. Туслах нь байсан эмэгтэй харангуутаа л шууд таньсан гэнэ лээ. Бас УИХ-ын гишүүн асан Оюунгэрэл ч мөн болохыг батлаж байгаа гэсэн.
2018-06-11
aav eej exner xuuxed ni bas tanisan yum genelee\
Иргэн:
Сурахын асуудлыг дахиад хэлэлцүүлчихээ Прокуророо
2018-06-11
1111111:
Юун ёс суртахуун... Ширэн нүүртэй байгааг харахгүй байна уу? Ер нь бол гэнэн биш т э н э г л гэмээр байна
2018-06-11