Хэнтийн тойрогт  горилогчид хэн бэ
2018-06-12

 

 

УИХ-ын гишүүн Д.Гантулга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өглөө. Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн ч, парламент гишүүдээ хамгаалан авч үлдсэн. Хүчингийн хэрэгт холбогдон шалгагдсан  эрхмүүдээ УИХ хамгаалан авч үлдсэн өнгөрсөн баасан гаригийн шийдвэр олон нийтийн эсэргүүцэлтэй тулж байсан юм. Тиймээс ч УИХ-ын гишүүн Д.Гантулгын  төрийн түшээдийн ч, намын ч нэр хүндийг унагаж, Монгол төрийг сэвтээсэн үйлдэл  УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөхөөс өөр гарц байгаагүй нь байх. Мэдээж, холбогдох гэмт хэргийн зөв,бурууг эсэх эцсийн шийдийг шүүх тогтооно.

 

УИХ-ын гишүүн Д.Гантулгын чөлөөлөгдөх өргөдлийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-д оруулснаар шийдвэрлэгдэнэ.  Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсний дараагаар  нөхөн сонгуулийн товыг УИХ хаврын чуулган завсарлахаас өмнө зарлах байх. Сонгуулийн тухай хуулийн 18.1-д “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлана.” гэж заасан байдаг.

 

Басхүү гишүүн Д.Гантулгын чөлөөлөгдөх өргөдлөө өгөхтэй зэрэгцээд улстөрчид, улс төрийн намууд хөдөлгөөнд орж эхэллээ. Ер нь Хэнтийд нөхөн сонгууль явагдах талаарх яриа Д.Гантулгыг хэрэг холбогдсон асуудал сөхөгдөнгүүт эхэлсэн. Зарим горилогчид Хэнтийд очиж, иргэд сонгогчидтой уулзалт хийн, орон нутагт ажиллаж, иргэдийн амьжиргааг судлан, саналыг сонсох нэрийдлээр намаа болоод өөрсдийгөө ухуулах ажиллагааг өнгөрсөн зун, намар явуулаад эхэлсэн гэх бор шувуу  ч явж байсан.

 

Эдүгээ нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн таамаглал ч хөвөрч байна. Парламентад үнэмлэхүй олонхи   МАН нэг гишүүнээ чөлөөлснөөр, нөхөн сонгуулиар нэг суудлаа нөхөж чадах уу гэдэг асуулт эрх баригчдын толгойны өвчин болоод байгаа. Тэр дундаа эрх баригч хүчний удирдагч У.Хүрэлсүх  парламентын гадна байгаа. Тиймээс намын даргыгаа нөхөн сонгуульд сойх эхний хувилбар явагдана. Тэрбээр  өмнө нь Хэнтий аймгаас сонгогдож байсан. Хэрвээ түүнийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлвэл намдаа нэг суудал авчирч чадах уу гэдэг эргэлзээтэй. Нэр дэвшүүлж өрсөлдүүлснээр У.Хүрэлсүх бус эрх баригч хүчний ялагдах, ялах асуудал давхар яригдана. Нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх дараагийн хувилбарт Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын нэр явж байна лээ.

 

Сөрөг хүчин АН-ын хувьд Хэнтий аймагт хэнийг сойх нь одоогоор бүрхэг байгаа. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр гарч байгаа ч энэ нь тийм ч баттай таамаглал биш. Өмнө нь Хэнтий аймгаас Д.Гарамгайбаатар нар сонгогдож байсан. Гэхдээ энэ удаад УИХ дахь 9 суудлаа нэмж хоёр оронтой тоонд авчрах “баталгаа”-тай нэгнийг нэр дэвшүүлэх нь үү, улс төрийн тохироогоор илгээх үү гэдэг тус намыг дотоод асуудал. Тус аймагт нэр дэвшүүлэх эрхэм одоогийн Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс ч тодорч магадгүй. Тэгээд ч сөрөг хүчний 9 гишүүнээс  нэгнийх нь суудал ганхаж, Д.Муратын хувьд Д.Гантулгын араас явах  магадлал өндөр байгаа юм.

 

 Нөхөн сонгуульд МАХН-аас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өрсөлдөх гэх таамаглал аль өнгөрсөн жил гарч байлаа. Энэ удаад ч түүнийг өрсөлдөх нь баттай гэж ойрын эх сурвалжууд нь ярьж байна лээ. Тэрбээр тээр жил 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялагдаад, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгогддож байсан  Чингэлтэйн УИХ-ын сонгуулийн нөхөн сонгуульд нэр дэвших гээд намынхнаасаа дэмжлэг авч чадаагүй юм.Түүнээс хойш сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөх эрх нь хуулиа хориотой байсан бөгөөд саяхнаас нээгдсэн.

 

Ийнхүү УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймаг  энэ зун, намрын улс төрийн халуун цэг байх нь.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энхбаяр ёстой гамшиг болно шүү хэнтийчүүд ээ
2018-08-13
МАН-ын ахмад гишүүн би Хүрэлсүхийг нэрээ бүү дэвшүүлээрэй гэж хүсэж байна. Олон хүн ингэж ярьж байна шүү. Тоодгорууд худлаа ярина шүү. М Энх-болдыг нэрээ бүү дэвшүүлээсэй гэж олон хүмүүс хүсэж байсан боловч тоодгоруудынхаа бялдууч худал мэдээлэлд хууртсан шүү.
2018-06-12
irgen:
Enhbayariig songoh heregtei!!! odoo ene hyn l heregtei!!!!!
2018-06-12
ЗОЧИН:
Н.ЭНХБАЯР ГАРНА. ЗҮГЭЭР Л СОНГОСОН ДЭЭР. ЭНЭ ХҮНИЙГ ЯДАЖ Л ТАНАЙ НУТГИЙГ СОЛОНГОСТ ЗАРАХГҮЙ.
2018-06-12
Иргэн:
МАН-д УРВАСАН ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИНГ АН УИХ-д нэр дэвшүүлбэл АН бүр мөсөн СӨНӨНӨ
2018-06-12
МАХН Н.ЭНХБАЯР ГАРНА:
Н.ЭНХБАЯР НОГООН ГЭРЛЭЭР ГАРНА
2018-06-12
БАКЕЙ ХАСАГ ЧАДАХГҮЙ ЭЭ:
БАКЕЙ АРХИЧИН, ХҮҮХЭНЧИН, ГАХАЙН МАХ ИДДЭГ ХАСАГ Ч БИШ МОНГОЛ Ч БИШ ҮХМЭЛ АМЬТАН
2018-06-12
МУРАТЫГ ЯВУУЛААРАЙ БАКЕЙ ОРОНД ОРОХОООР ХОР НАЙРУУЛЖЭЭ
2018-06-12
энх:
ХУУКЭЭ УНАЖ ООРОО ООРИЙГОО АЛААД ХАЯЧИВ ЗУТГЭЭД ХЭРЭГГУЙ ШУУ МИЕЭ ШИГ КАРЕЕРАА ДУУСГАЧИВ
2018-06-12
Иргэн:
Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нар л өрсөлдвөл зүгээрсэндээ???... Хэн хэнийх нь тар нь танигдаг???...
2018-06-12
Иргэн:
МАН-д УРВАСАН ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИНГ АН УИХ-д нэр дэвшүүлбэл АН бүр мөсөн СӨНӨНӨ
Unen:
Enkhbayar guai iim UIH suuj dooshoo orood hereggui baihoo.tertee tergui 2 jiliin daraa bur tom ochino shu de
2018-06-12