Сургууль орчимд пирожки зарахыг хориглоё
2018-06-12

Сурагчид өлсөх эсвэл “хор” худалдаж авах хоёрхон л сонголттой.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлдээ явахдаа эцэг, эхээсээ хоолны мөнгөнд 500-5000 мянган төгрөг авч явдаг нь Нийслэлийн боловсролын газар болон есөн дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийн хийсэн хөндлөнгийн үнэлгээгээр тогтоогджээ. Гэвч сурагчид бүгд ижил төрлийн хоол худалдан авч иддэг байна. Пирошки эсвэл ороомог... Сургуулийн цайны газарт эдгээрээс өөр хоолны сонголт байхгүй. Үүнээс татгалзвал хажуугийн түргэн хоолны газраар бэлэн гоймон чануулж идэж болно. Гэтэл эдгээр нь бүгд хориглосон, хориотой хүнс.Тэгэхээр сурагчид өдөржин өлсөх эсвэл “хор” худалдаж авах хоёрхон л сонголттой.

 

Манай улсад Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын бага ангийн сургуулийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам”-ын гуравдугаар хавсралтанд хоол үйлчилгээнд хэрэглэхийг хориглох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байдаг. Үүнд сурагчдын хамгийн түгээмэл худалдаж авдаг пирожки багтсан байдаг.

 

Пирожки нь  хямд үнэтэй, илчлэг өндөртэй тул сурагчид ихээр хэрэглэх шалтгаан болдог аж. Уг бүтээгдэхүүний тосны агууламж 21.5 гр, давс 1.2 гр байгаа нь эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамааруулж байгаа ба сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай бүтээгдэхүүнээр нэрлэжээ. Пирожки шарахад удаан хэрэглэсэн ургамлын тос нь чанар нь муудаж транс тос болон хувирдаг байна. ДЭМБ-аас хүүхдийн хүнсэнд транс тосыг хэрэглэхийг хориглодог бөгөөд эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй тос гэж үздэг.

 

 

Гэтэл сурагчид өдөр бүр транс тосонд хайрч болгосон пирошки идэж байгаа нь эрүүл мэндээ хохирооч буй явдал. Авахгүй байя гэхэд сургуулийн цайны газарт үүнээс өөр ходоодоо “борлуулах” хоол, хүнс худалдахгүй. Өлсөхгүйн эрхэнд хүүхдүүд эрүүл бус хооллож байна. Улмаар эрүүл мэндээ хохироож байна.

 

Сурагчдын үдийн хоолны тэжээллэг чанар дээр анхаарал тавьсаар ирсэн. Одоо харин эрүүл хүнс хэрэглэх, давсны хэрэглээг багасгах, тосонд хуурч, шарсан хоол хүнс сургууль орчимд худалдаалахгүй байх тал дээр анхаарах цаг иржээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ТЭНЭГЛЭЛҮҮД ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙНА:
ТЭГЭЭД ХИЙЖ ЧАДДАГ ГАНЦ ЗҮЙЛ НЬ ХОРИХ, ЦАГДАХ, БОЛИУЛАХ, ТОРГОХ!!! БОЛЬЧООЧ, СЭТГҮҮЛЧЭЭСЭЭ ЭХЛЭЭД ИЙМ АРЧААГҮЙ ЧАДВАРГҮЙ
2018-06-13
ТЭНЭГЛЭЛҮҮД ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙНА:
ХҮҮХДИЙН ГЭДЭС ӨВДСӨН ПРОЖКИНИЙ БУРУУ ГЭНЭЭ. ПИРОЖКИ ӨӨРИЙГӨӨ ХИЙЖ, ПРОЖКИ ӨӨРИЙГӨӨ ЗАРААГҮЙ БАЙЛТАЙ. ИЙМ ТЭНЭГ ЮМ БИЧДЭГ СЭТГҮҮЛЧТЭЙ БАЙХАД ЭНЭ НИЙГЭМ ЯАГААД Ч ЭРҮҮЛЖИХГҮЙ ЭЭ. СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ МАЛ-Д БОЛООД УНШААД ДЭМЖЭЭД ОРИЛООД БАЙГАА МАЛУУДАД ХЭЛЭХЭД ПИРОЖКИНД ЯМАР Ч БУРУУ БАЙХГҮЙ. ПИРОЖКИГ ХИЙЖ БУЙ ХҮНЭЭ, ПРОЦЕССОО, ЗАРЖ БУЙ ГАЗРАА Л САЙН ШАЛГА, ХЯНАЛТТАЙ БОЛГО, МӨН ӨӨР БҮТЭЭГДЭХҮҮН ЗАРАХ БОЛОМЖООР ХАНГА. БИЧИЖ БУЙ НИЙТЛЭЛ НЬ ХҮРТЭЛ ПИРОЖКИ Л ГҮЙЖ ОЧООД МУУ ТОСОНД ӨӨРӨӨ ОРООД ТЭГЭЭД МАШ ХЯМДХАНААР ХҮҮХДҮҮДЭД ӨӨРӨӨ ЗАРАГДЧИХСАН МЭТ ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ШИГ ЮМ БИЧНЭ ТЭРИЙГ НЬ РЕДАКТОР НЬ Ч ХЯНАХГҮЙ БАТЛАНА. ЁСТОЙ НОВШ ЮМ АА.
2018-06-13
ТЭНЭГЛЭЛҮҮД ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙНА:
ТЭГЭЭД ХИЙЖ ЧАДДАГ ГАНЦ ЗҮЙЛ НЬ ХОРИХ, ЦАГДАХ, БОЛИУЛАХ, ТОРГОХ!!! БОЛЬЧООЧ, СЭТГҮҮЛЧЭЭСЭЭ ЭХЛЭЭД ИЙМ АРЧААГҮЙ ЧАДВАРГҮЙ
Зочин:
Пирожки идээд хэн муудаав. Америкт сургуулийн хүүхдүүдэд түүнээс бүр их хор болсон пицца, шарсан бэлэн хоол өгдөг. Монгол хоол шилдэг нь шүү дээ
2018-06-13
Ядуу орны ядуу хэрэглээ цэцэрхэх хэрэггүы
2018-06-12
Yag zuv.....heden xaltar tugrug olox gesen xulgaichuud xuusun gurilaar xuuxduud targaluulaad.....
2018-06-12
Элийрээд л
2018-06-12
Ээж:
Ганц пирожки ч биш, бас бэлэн гоймон, чипс, резинэн чихэр гэх мэтийг хорих хэрэгтэй.
2018-06-12
Хуушуур ч гэсэн удсан тосонд шарж хор л болж байна шүү
2018-06-12
Яг энэ асуудлыг шийдвэрлэх талаар хууль гаргах хэрэгтэй үнэхээр өөр ямар ч сонголтгүй сургуулийн цайны газрууд жоохон сэтгэлтэй баймаар юм
2018-06-12
маш зөв. сургуулийн цайны газрууд 500 төгрөгнйи усыг 1000 төгрөгөөр зарж хүүхдүүдийг шулдаг
2018-06-12
Маш зөв. Ялангуяа Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургуулийн урд талын байрны доогуур нэг цайны газрууд. Тэр дотор дандаа л бохир заваан тосонд хайрч түлсэн хуушуур, пирошки гэх мэтийн жижиглэнгийн хоолнууд нь сургуулийн хүүхдүүдийг маш их хордуулж байна. Хүүхдүүд тэдгээрийг өдөр болгон авч идэж байгааг эцэг, эхчүүд төдийлөн сайн мэдэхгүй байна. Өглөө болгон эцэг, эхээсээ мөнгө төгрөг авч гараад тэдгээрийг авч идэж байгааг хаа хаанаа анхаарч, дараагийн хичээлийн жилээс эхлэн хүүхдүүддээ анхааруулж, тэр газруудаас авч идэхгүй байх хэрэгтэй.
2018-06-12
эцэг эхийн төлөөлөл:
энэ пирожки-г хориглох хэрэгтэй, сургуулийн хүүхдүүдийн хоолны тал дээр анхаарал тавьж байгаа нь маш сайн байна.
2018-06-12