Нулимстай өдрүүд
2018-06-12

Энэ долоо хоногийн өдөр бүрийг өөр өөр “нулимстай” эхлүүлж байна.

 

 

Даваа гарагийг хадам ээждээ доромжлуулж цөхөрсөн Байгальмаа гэх бүсгүйн гомдлын нулимстай эхлүүлсэн. “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч Г.Алтантүрүү “Танайд хоноё” нэвтрүүлгийнхээ зочноор тэмээгээр дэлхийг тойрно хэмээн замд гарсан Байгальмаа бүсгүйг оролцуулж, баруун хязгаар Ховд аймгийн Булган сумаас өнгө будаггүй нэвтрүүлэг бэлтгэв. Түүний ийм нэг эгэл нэвтрүүлэгт ард түмэн дуртай. Гэвч энэ удаад түүний уянгын халил, хэт өрөвдсөн, өмөлзсөн үгс таалагдсангүй бололтой хөтлөгч, зочин хоёулаа согтуу байна гэх мэтээр таагүй үг чулуудаж байна.

 

Байгальмаа бүсгүй хоёр охиноо, хэзээд хайрладаг эр нөхрөө, хачин увайгүй хадам ээжийгээ ярьж баахан уйлав. Хариуд нь Г.Алтантүрүү хүүхдийнхээ оймсыг бэлэглээд “Одоо уйлахгүй шүү” гээд нулимсыг нь арчих нь үнэхээр олны хэлснээр тавилттай жүжиг гэмээр...Эсрэгээрээ алсын замд ядарч туйлсан, ард үлдсэн гэр бүлдээ санаа зовнисон, үгийн муухайгаар хэлүүлж, чичлүүлж яваа эмэгтэй өөрийг нь зориод ирсэн нэгэнтэй энгийн сэтгэлээ онгойтол ярилцаад, үнэнээсээ уйлах шиг...Гадаад эрийг залилсан, хадам ээжийгээ хуурч хамаг хөрөнгийг нь булааж авсан гэх Байгальмаа бүсгүйн гомдлын нулимстай ийм нэгэн нэвтрүүлэг өнгөрсөн ням гарагт цацагдсан.

 

Тэгвэл өнөөдрийг бид Ука гэх дуучны уучлал эрсэн гомдлын нулимстай эхлүүллээ.

 

 

“Киви” хамтлагийн дуучин, “Voice” шоуны шүүгч, СТА Д.Уламбаяр өнгөрөгч баасан гарагт “Don’t stop” тоглолтоо хийж, залуусыг доргиож чадсан. Гэтэл удалгүй түүний реппер Цэцэг хэт дорд үзсэн өнгө аястай харилцсан нэвтрүүлгийн бичлэг цацагдаж, түүний шүтэн бишрэгчид урам хугараад байв. Дуучин Ука өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан реппер Цэцэгээс болоод сонсогч, шүтэн бишрэгчдээсээ уучлалт хүссэн байна. Ингэхдээ “Намайг уучлаарай” хэмээн хоолой зангируулан уйлах аж. Уяхан, бэлхэн нулимстай хүн юм. Тухайн бичлэгэн дээр “Юун сүртэй юм. Загнуулчих юм байна” гэх мэтээр хэгжүүрхэж байсан бол харин өчигдөр буруугаа хүлээж, уучлал эрсэнд сонсогчид нь талархаж байна. Ука, Цэцэ хоёр учраа олж, эвлэрсэн гэнэ. Харин тэдний дунд “Voice” шоуны ялагч Ц.Энгүүн, хөтлөгч Ялалт нар гэмгүй буруутнууд болж, хачин эвгүй байдалд орж үлдсэн. Хөтлөгч Ялалт зочдоо муудалцуулахгүйг хичээх, харин Ц.Энгүүн дуучин Укаг боссон ч суусан ч дагаж, учраа олохгүй будлах нь үнэхээр өрөвдмөөр харагдсан.

 

Хэн хэн нь олны танил дуучид хэр нь ийм зохимжгүй үйлдэл хийж, бусдыг “хөлдөө” чирсэн нь олон нийтэд таалагдаагүй. Гэхдээ дуучин Укагийн нулимс хандлага, харилцааг зөөллөх шиг бололтой.

 

Байгальмаа, Уламбаяр гэх хоёр бүсгүйн нулимстай эхлүүлсэн энэ долоо хоног хэний нулимсаар эсвэл инээдээр дуусахыг таашгүй юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
1:
2 sogtuu gar
2018-06-12
Unexeer panaaltai...ene baigal gej huuhen yaria hooroo baij baigaa baidal ni tegj huneer zagnuulaad zoduulaad deerelhuuleed baigaad baih huuhen bish baih ch bilee....hudlaa baahan uilj jujiglev....
2018-06-12
Altanturuu avgai huuhnuudiin heruulin hoinoos huutsuldun guij xov yarin nevtruulegee shalbaagt xutgatsoon...tanaid honoeo nevtruuleg finished....
2018-06-12
Зочин:
Цэрэн Насанбаярын мууг их үзсэн өөр дээр нь гор нь гарч байгаан
2018-06-12
ZOCHIN:
HUUGEE ACH NARAA GEMSHEED CH YMUU OCHIHOD N ORUULDAGGUI IH L HATUU EH YMAA.5 JIL UULZAHGUI HN...UULZAH GEHEER N ZUGTAADAG...HUUHED N HUN ALSAN CH HUREE TONOSON CH EH HUN L HOINO UG N URTEIGEE UULZDAG L YMDAA....
2018-06-12
уншигч:
Сүрэн нэртэд зориулав. "ХУЛХИТАЖ" бус :"ХУЛХИДАЖ" гэж зөв бичих хэрэгтэй. Чих чинь хулхитчихаа юу т-1ээ. Та нар шиг боловсролгүй малнуудаас болж хүүхдүүдийн хэл яриа эвдэрч байна. Дамжаанд сууж тархиндаа бага зэрэг юм хий Т-1ээ!!!!!!
2018-06-12
амар юм дөө. Юу ч хийсэн бай дараа нь уйлаад, Уучлаарай гээд л болоо
2018-06-12
Зочин:
Хүн бүр л энэ хоёрын талаар янз янзаар ярьж бичих юм.Энэ ч яахав тэр Цэрэндолгор гэж авгай юу юм бэ.Хэрэв хадам эх нь юм бол жаахан жудагтай баймаар.Нөгөө дуучин Чулуунчимэг шиг бэр гуйсан хадгаа буцаах гээд байгаа юмуу
2018-06-12
Xov. Bazaj. Dooshoo. Orohgve. Altantyryy. Guai
2018-06-12
Сайхансамбуу:
Алтантүрүү захиалгатай жүжиг байсан гэдгээ шудрагаар хүлээ монголчууд тэнэг биш
2018-06-12
Zochin:
Ene humuusiin huviin amidraliig Uls dayar tsatsah hereg bna u? Ger buldee shiidehgui olnii amniu bai zugaa boloh yu ni saihan bna,hend ymar hamaa bna oilgohgui yum.Uls orond tulgamdsan ochnoon asuudal shiidlee huleegeed bj bna.Hiih ajil bichih sedev oldohgui bga aytai heden site bhiin.
2018-06-12