Монголын сагсчид тэмцээнээ өндөрлүүллээ
2018-06-12

 

 

Манай Улсын үндэсний сагсан бөмбөгийн баг тамирчид энэ сарын 8-12-ны өдрүүдэд Филиппин Улсад зохион байгуулагдаж буй ФИБА 3х3 Дэлхийн аваргын тэмцээнд оролцлоо. Тэд Сербийн багтай шилдэг дөрөвт үлдэхийн төлөө тоглосон ч ялагдал хүлээв.

 

Манай 3х3 үндэсний шигшээ баг ОХУ, Бразил Филиппин, Канадын багуудтай тэмцээний “С” хэсэгт багтсан. Шигшээ багийн тамирчид өчигдөр /2018.06.11/  Бразил, ОХУ, Филиппин Улсын багийг хожиж хэсгээс гарах болзлоо хангасан.

 

Дөнгөж сая Сербийн багтай тоглож, 21:8 онооны харьцаагаар ялагдалж хүлээж, тэмцээнээ өндөрлүүллээ.

 

Анх удаа олимпийн төрлийн багийн спортоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн манай баг тамирчид энэ сарын 15-нд эх орондоо ирнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Xxmmm.....
2018-06-12
Ха ха:
Шал худлаа ийм сагс гэж хаана ч байхгүй гудамжны алиа тоглоом тэнгүүд нэг хожигдож өөрсдийгөө хөөргөх нь намжих нь дээ ашгүй ашгүй аягүй бол бараг медаль авсан мэт ярина эсвэл шүүгч хийлээ гэнэ
2018-06-12
Амгалан:
мундаг залуучууддаа баяр хүргэе Манай залуучууд дэлхийтэй нэг түвшинд спортын аль төрөлд очсон байна. Та нар сайн байсан улам их амжилт хүсье
2018-06-12
Г.Батнасан:
Манай залуус сайн байсан. Дэлхийн хэмжээнд 8-д багтана гэдэг том амжилт. Дараагийн удаад багаа шинэ залуусаар сэлбэж /бүрэн шинэчилж биш шүү/ 3 бүсийн довтолгоогоо сайжруулж, алдаагаа багасгаж чадвал дэлхий, олимпын медиаль ойрхон байна.
2018-06-12
Зочин:
Манайхан сайн тоглосон. Сайхан тоглолт ч үзлээ. Бид хамгаалалтаа бүр илүү сайжруулах хэрэгтэй байна. 3 бүсээс маш хурдтай, ямар ч хэцүү байршилаас довтолдог болох шаардлага тулгарлаа. Залуусаа илүү хичээгээрэй. Олимпын төлөө урагшаагаа
2018-06-12