Дэлхийд үнэлэгдсэн Монгол сагсчид
2018-06-13

Монголын сагсчид дэлхийд гайхагдлаа. Монгол залуучууд дэлхийд үнэгдлээ.

 

 

Филиппин Улсын Манила хотод энэ сарын 8-12-ны өдрүүдэд ФИБА 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аваргын тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд оролцсон үндэсний сагсан бөмбөгийн баг тамирчид тун амжилттай оролцов.

 

Монголын шигшээ баг дэлхийн шилдэг найман багийн нэгээр шалгарч, шигшээ наймд Ази тивээ төлөөлөн үлдэж, Монгол Улсын багийн спортын түүхэнд ийнхүү цоо шинэ хуудас нээгдэв. Үргэлжлүүлэн Сербийн дэлхийн гурван удаагийн аварга багтай учраа таарч, 21:8 онооны харьцаатайгаар ялагдал хүлээсэн.

 

Шигшээ багийн тамирчин Г.Цэнгүүнбаяр бөмбөг оруулж, эхний оноог багтаа авсан. Үргэлжлүүлэн гурван гоолыг оруулж, багтаа нийт дөрвөн оноо авч чадсан. Тэрбээр дэлхийн аваргын талбайгаас үнэ цэнэтэй олон гоол оруулж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж чадлаа. Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр дөрвүүлээ “ЯЛСАН”. Дасгалжуулагч С.Тулгад ч бас баярлалаа.

 

Үнэндээ бэлтгэл хийх заал ч үгүй манай хэд Ази тивээ төлөөлөн шалгаран үлдэж чадсан нь үнэхээр бахдам байлаа. Анх удаа олимпийн төрлийн багийн спортоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн баг тамирчдаараа бахархаж байна. Тэд 100 сая хүн амтай Филиппин, 150 сая хүн амтай ОХУ,  200 гаруй сая хүн амтай Бразилийн багийг ялж, Ази тивээ төлөөлөн хүчирхэг Сербийн багтай өрсөлдсөн нь том амжилт.

 

Тэмцээн нэгээр дуусахгүй. Одоо тэднийг ирэх долоодугаар сард Канадын их дуулга тэмцээн хүлээж байна. дараа нь Японы их дуулгын тэмцээн хүлээж байгаа. Манай чадварлаг залуусыг ахиад олон тэмцээн, арвин амжилт хүлээж буй.

 

Ази тив, эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгасан манай сагсчид энэ сарын 15-нд эх орондоо ирнэ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гоё байсан амжилт
2018-06-13
Амжилт хүсье. Та нараар бахархаж байна залуусаа
2018-06-13
wow sain baisan shuu amjilt
2018-06-13
Mangar buhiin turliin sportod anhaaral handuulj bhaar iimerhuu sportuudad anhaarval Mongolyn ner iluu garna daa
2018-06-13
монгол хүн:
Баярлалаа. Баяр хүргэе
2018-06-13