ОХУ-ын Улан-Үд хотын ВСГАКИ-тай хамтран ажиллахаар боллоо
2018-06-13

 

Соёл урлагийн газар, Өвөрхангай аймгийн БСУГ Монголын соёл урлагийн байгууллагуудын мэргэжилтэн, уран бүтээлчдийг урт болон богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх чиглэлээр ОХУ-ын Улан-Үд хотноо 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр албан айлчлал хийлээ.

 

 

 

Айлчлалын хүрээнд Улан- үдийн Дорнод Сибирийн Улсын соёлын дээд сургуулийн захирал Перова Елена Юрьевна, сургалтын бодлого, хүмүүжил хариуцсан проректор, доцент Редько Татьяна Леонидовна, уран бүтээлийн хэлтсийн проректор, доцент профессор Столбовский Виктор Геннадьевич мөн шинжлэх ухааны тэнхимийн проректор, профессор Цыремпилова Ирина Семеновна, Нийгэм соёл, аялал жуулчлалын тэнхимийн декан, профессор Татарова Светлана Петровна, Монгол талаас Соёл урлагийн газрын урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Дүрслэх урлаг, дизайны бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Ариунзаяа, Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн, Соёлын өвийн хэлтсийн дарга Л.Пүрэвлхам, мэргэжилтэн Н. Баярцэнгэл, хөгжимт драмын театрын дарга Д.Түмэнжаргал зэрэг  бүрэлдэхүүнтэйгээр оролцож Монголын соёл урлагийн байгууллагуудын мэргэжилтэн, уран бүтээлчдийг урт, богино хугацаанд ВСГАКИ – д мэргэжил дээшлүүлэх талаар ярилцан, мөн Өвөрхангай аймгийн БСУГ –аас ВСГАКИ –тай хамтран ажиллах санамж бичиг байгуулах асуудлыг хэлэлцэн тохиролцож талууд гарын үсгээ зурлаа.

 

 

 

Энэ үеэр Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газарын дарга Ж.Пүрэвсүрэн, мэргэжилтэн Л.Пүрэвлхам, мэргэжилтэн Н.Баярцэнгэл, хөгжимт драмын театрын дарга Д.Түмэнжаргал, хөгжимт драмын театрын 22 уран бүтээлчид, сумдын соёлын төвийн 18 эрхлэгч нар зэрэг соёл урлагийн 48 төлөөлөгч Улан- үд хотын соёлын орд болсон Дуурь бүжгийн театр, Орос драмын театр, Буриад драмын театр, Улан- үд хотын үндэсний төв номын сан, мөн Улан- үдийн Дорнод Сибирийн улсын соёлын дээд сургуулийн сургалтын байр танхим, музей, Феникс театрын үйл ажиллагаатай танилцан,туршлага судласан юм.

Shuud.mn
Сонин хачин
Bolij uz
2018-06-13