Улаанбаатар
Б.Баасандоржийг ОӨУБЕГ-ын даргаар томиллоо 
6-13

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Барсүрэнгийн Баасандоржийг Оюуны өмч-улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томиллоо.

 

Б.Баасандорж нь 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр, 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм.

 

Тэрбээр төрийн албанд 17 жил ажилласан байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар хоёр чинь салах шийдвэр гарсан биздээ чухам аль байгууллагынх нь даргаар томилогсон юм болоо
2018-06-13