ДЦС-уудыг онцгой обьектын жагсаалтад оруулах санал гаргалаа
2018-06-13

 

Эрчим хүчний Сайдын зөвлөл хуралдаж, төрийн өмчит дулааны цахилгаан станцуудыг улсын онцгой чухал обьектуудын жагсаалтад оруулах саналыг гаргалаа. 

 

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Тайширын усан цахилгаан станц” ХХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иудыг цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалтад тусгуулах саналыг боловсруулан Хууль зүйн яаманд хүргүүлэхээр болов.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв шүү. Станцууд болон цэвэр усны худгуудыг оруулахгүй юм бол юуг оруулах вэ?
2018-06-14
oyun:
соц нийгэмийн үед онцгой обьект байсан дотоодийн цэрэг хамгаалдаг байсан юм
2018-06-13
oyun:
энэ маш зөм шийдвэр шүү одоохондоо муу хэлж л байг ирээдүйд хэрэгтэй хэн ч хорлон сүйтгэж болно гадаад оронд дээгүүр нь дрон нисгэж болохгүй хууль бий
2018-06-13
Зочин:
Өөр хийх зүйл олдохгүй байгаа юм байхдаа.
2018-06-13
Иргэн:
Өдий болтол онцгой объектын жагсаалтанд ороогүй байсан юмуу арайч дээ
2018-06-13