С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг суллалаа
2018-06-13

 

Сангийн сайд асан С.Баярцогт, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг суллалаа.

 

Прокурорын байгууллагууд тэдэнд хилийн хориг тавьж, батлан даалтад гаргах саналыг шүүхэд хүргүүлээд байсан. Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокурорын саналыг хэлэлцээд, хүлээн авлаа. Ингэснээр С.Баярцогт, Б.Бямбасайхан нар гадуур шалгагдахаар болж байна.

 

Тэднийг Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгагдаж буй юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин