"Сансрын хөлөг" тоглоом унаж, дөрвөн хүүхэд гэмтжээ
2018-06-13
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн паркийн эргэлддэг пуужин буюу "Сансрын хөлөг" тоглоом /2018.06.13/ доош унаснаар хүүхдүүд гэмтсэн байна.

 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст 15.13 цагийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Сансрын хөлөг" гэх тоглоомонд хүүхэд дарагдлаа гэсэн дуудлага ирсний дагуу тус цагдаагийн хэлтсээс хэргийн газарт ажиллаж эхэлжээ.

 

Тоглоом дээр байсан хүүхдүүдэд эрүүл мэндийн яаралтай тулсамж үзүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд хүүхдийн амь нас эрсдээгүй болохыг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

Энэхүү ослын улмаас дөрвөн хүүхэд гэмтэж, гэмтсэн дөрвөн хүүхдийг ГССҮТ-д шилжүүлжээ.  Одоогоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалтыг хийж байна. Урьдчилсан байдлаар уг тоглоом нь насжилт өндөртэй, хуучирсан гэдэг дүгнэлтийг гаргажээ. 

 

Үндэсний соёл амралтын хүрээлэн нийт 22 тоглоомтой юм байна. Үүнээс "Сансрын хөлөг" тоглоом нь найман хүний багтаамжтай аж. Тоглоом эвдэрч, доош унах үед бүхээгт хэдэн хүүхэд байсныг одоогоор тогтоогоогүй байгаа юм байна. 

 

Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын газраас хэргийн газарт шалгалт хийж, маргааш /2018.06.14/ албан ёсны тайлбар хийнэ гэдгийг мэдэгдлээ. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
alsiig haragchiig hamgiin turuun gargaj hayah heregtei, ternees huuhduud olon arvaaraa nisej uheh ayul bidniig huleej baina shuu,seremjlegtun!!!
2018-06-14
Zochin:
Gazriig ny deeremdej avsan naad mOngoliin tom geggdeg companiudaar togloomuud avahuulah heregtei, huuhdiin togloh gazar deeremdchiheed heden terbumaar munge olj baigaa, togloomuudiig ny soliod egeh setgel baisangui yu, estoi iiim setgelgui companiudad durgui hurch baina
2018-06-14
Zochin:
Naad togloomuudaa odoo aktlah heregtei baina, mergejliiin hyanalt odoo ajlaa hiimeer baina. Hunii hyalh ursiig tahir dutuu bolgoj baigaa naad baiguulagaas hariutslaga neheh heregtei, huuhduudiin emchilgeenii zardliig buren garguulah heregtei
2018-06-14
Zochin:
Minii mash ih uur hurch bn, ene togloom evdreed, unaad, huuhed darj hund gemtel urchruultal baiguulgiin udirdlaga yu hiij bsan bhu? bi unuudur huuhdee park daguulj yvah gej bsan,,,,
2018-06-13
bayasgalan:
nyagtaa zahiral ta nurmaa nyamaa naraa metiin zahiral nertei hulgaich chavchaa hiideg ymarch managamentgui hugshirsun hoolnii savnuudaa huuj yvuulaad arai bolovsroltoi yum uzej nud tailsan hel ustai zalyuchuudaar bagaa burduulvel tand heregtei dee. naaduul chin nuutsaar bilet hevlej zarj hulgai hiihees uur id shid alga daa.
2018-06-13
bayasgalan:
nyagtaa zahiral ta nurmaa nyamaa naraa metiin zahiral nertei hulgaich chavchaa hiideg ymarch managamentgui hugshirsun hoolnii savnuudaa huuj yvuulaad arai bolovsroltoi yum uzej nud tailsan hel ustai zalyuchuudaar bagaa burduulvel tand heregtei dee. naaduul chin nuutsaar bilet hevlej zarj hulgai hiihees uur id shid alga daa.
2018-06-13
Зочин:
Хүүхэд залуучуудын гэсэн, бүхнийг үгүй хийсний үр нь гарч байгаа нь тэр дээ.
2018-06-13
эзэн нь голомт уу? бодь уу? хуультай газар бол менежментийн хувьчлалыг нь дүгнэж хариуцлага тооцдог.энэ монголд хууль гууль болсоны баталгаа энэ үү?
2018-06-13
27 ТЭРБУМ $ ЫН ЕР ЗЭЭЛТЭЙ МОНГОЛ УЛС ГАНЦХАН ПАРКДАА ХУУХДУУДДЭЭ ХЭДХЭН ШИНЭ ТОГЛООМ АВЧ ЕГЕХ СЭТГЭЛГУЙ БАЙГАА НЬ ЭНЭ ИХ ЕР ТАВИГЧДЫН ХУУХДУУД ГАДААДАД ТОГЛОДОГТОЙ ХОЛБООТОЙ !!! ГЭХДЭЭ МОНГОЛЫНХОО ИРЭЭДУЙД ИЙМ МУУХАЙ ХАНДДАГ НОВШНУУДЫГ ЯАЯА ДА БАЙЗ. НААНА ЧИНЬ НЭГ Ч ШААРДЛАГА ХАНГАСАН ТОГЛООМ БАЙХГУЙ ЭЭ!! ЯЛАНГУЯА АЛСЫГ ХАРАГЧИЙГ ХАМГИЙН ТYРYYНД БУУЛГАЖ ХАЯАРАЙ!! Т
2018-06-13
үүнийг одоо устгалд оруулмаар юм:
Хүний шуналаас энэ хэрэг давтагдаж байна .Манай паркад ашиглалтын хугацаа нь дуусаагүй тоглоом үлдсэн гэдэгт мөрийцөхөд ч алдахгүй байх.Паркийн эзэд одоо болимоор юм .
2018-06-13