Баянголын ОНӨААТҮГ-ын ажилчид усалгаа хийх төхөөрөмж бүтээжээ
2018-06-14

Агаарын бохирдлын нэг шалтгаан нь тоосжилт юм. Улаанбаатар хот дахь тоосжилтын хэмжээ олон улсад зөвшөөрөгдөх дээд хязгаараас 2-3 дахин давсан үзүүлэлттэй байдаг аж. Дулааны улиралтай зэрэгцэн хуурайшилтын үе эхэлж хотод тоос, шороо ихээр босч агаар бохирдож байгаатай холбогдуулан Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-с Энэ бишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингүнжав, Амарсанаагийн гудамжны төв замын усалгаа чийгшүүлэлт хийж тоосжилтыг дарах ажлыг зохион байгуулж байна.

 

 

Тоосжилтын дарах төхөөрөмжийг Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-н Авто баазын үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн ажилчид өөрсдөө зохион бүтээж усалгааны машинд угсарсан байна. Энэ ажлын хүрээнд дээрх замуудыг 7 хоногийн 1, 3, 5 дахь өдрүүдэд усалгаа чийгшүүлэлт хийх ба энэхүү ажил 7 дугаар сарыг дуустал үргэлжлэх юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Түй чорт:
Энэ чинь хөгжилгүй улсад ч байна эргүү новшнууд аль эрт хийх юмаа төвийлгөөд байгаарай
2018-06-14
ИРГЭН:
ТАНАЙ БАЙГУУЛЛАГА ОРШИН СУУГЧДААС УСНЫ МӨНГӨ ГЭЖ ЗОХИОМОЛ ТАРИФААР МАШ ИХ МӨНГӨ АВДАГ ЮМ ЧИНЬ ЭНЭХЭНИЙГ ХИЙХ Л ХЭРЭГТЭЙ
2018-06-14
Мундаг бна. Ийм ажлыг дэмжиж санхүүжүүлэх хэрэгтэй дээ.
2018-06-14
Сайхан санаачлана болжээ. Харин Баянгол дүүргийн удирдлагууд энэ дүүрэгт мод тарих талаар санаа тавьж хэрэгжүүлмээр байна. 3-4 хорооллын гол замын 2 талаар огт мод алгаа. ТЗ-ын хороололд бага зэрэг модтой. Гэтэл тэр модоо бүр бургас,хайлаасаа хүртэл тожиилгоод тайраад байсан. Мод өөрөө агаарын тоосжилтыг бууруулна, дуу чимээ багасгана. Тийм байхад яагаад модоо тайраад байгааг ойлгохгүй байна. Харин БЗД мод сайн тарьсан байдаг юм байна лээ. Одоо аль дүүргийн мод, ногоон зүлэгжүүлэлт сайн бэ гэж уралдаан жил бүр зарлаж дүгнэж, урамшуулж баймаар юм байна.
2018-06-14