Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө
2018-06-14

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

 

Үргэлжлүүлэн Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Д.Гантулгын асуудлаар далимдуулж, УИХ-д зөвхөн 30-аас дээш настай хүнийг нэр дэвших  асудулыг оруулж ирж байна. Д.Гантулга гэдэг залуу алдсан байж болно. Гэхдээ залуучуудын улс төрийн эрхийг хязгаарлах оролдлогоо эрх баригчид зогсоох хэрэгтэй. Д.Гантулга гэдэг залуугийн алдаан дээр дөрөөлж, 30-аас доош насны залуусыг  улс төр оруулахгүй гэдэг яриагаа эрх баригчид зогсоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөсөө энэ заалтаа хасч хаяарай. Ганцхан залуугийн алдаан дээр дөрөөлж, Монголын мянга мянган залуусыг улс төрөөс хөөх, хавчин гадуурхах бодлогыг явуулж болохгүй. Монголын мянга мянган залуусын талд би зогсоно.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Ж.Батзандан гишүүн энэ байр сууриа байнгын хорооны хуралдаанд илэрхийлсэн. Олон нийтийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын насны доод босгыг нэмэх санал маш өндөр давтамжтай яригдсан. Тиймээс 35 нас гэж байгаад дараа нь 30 насан дээр  сүүлийн хувилбар яригдаж байгаа.

 

Эрх баригч хүчин залуусын сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах байр суурь баримтлаагүй. Нийт иргэдээс 35, 40 гэсэн насны хязгаар яригдсан. Энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй, ажлын хэсгийн түвшинд яригдаж байгаа.

 

УИХ-ын гишүүн Л.Болд: Болж байгаа дуулианыг далимдуулж, Үндсэн хуулийн зарчмыг өөрчлөх чиглэл рүү явбал маш аюултай. ДЛүндээжанцан гишүүн худлаа яриад байна. Ард түмэн ингэж хүсч байна гэж. Дэлхий нийт залуучуудаа дэмжиж байна. Дэлхий нийтээ хар, залуу үеийн цаг эхэлсэн. Энэ сүр дуулианыг далимдуулж, Монголын залуус руу нулимах эрх парламентад байхгүй шүү. Залуусаа дэмжихээ нотолж, хамгийн сайн залуусыг гаргах тогтолцооны төлөө явах ёстой. 

 

Ийн гишүүд үг хэлж дууссаны дараа нууц санал хураалт явагдлаа. Санал хураалтад оролцсон 60 гишүүний 70 хувь нь байнгын хорооны саналыг дэмжлээ. Ингэснээр Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдлөө.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
Гантулга бол шудрага байж чадлаа эр хүн залуу хүн ийм л байх ёстой.Цаашид ихийг хийнэ бүтээнэ амжилт хүсье. Хөгийг гарууд Гантулга шиг л бай л даа.Гантулгаа чиний энэ үйлдэл том суртчилгаа боллоо том оноо байлаа хойшид торох саад алга амжилт хүсье урагшаа
2018-06-15
zelem:
xugshin xyn deer dee yadaj xychin xiixgyi xa xa xa
2018-06-15
зочин:
Ер нь хаана ч гэсэн залуу хүн гээд 30 настай нөхөр орж ирээд амьдрал заагаад байж болохгүйв Боловсрол биш нас, гэдэг чинь бас нэг юм хэлдэг юм. Их бага хэмжээгээр юмыг олон талаас харах ухаанд суралцдаг юм. Залуу хүн гээд бараа буулгуулах гэж байгаа биш дээ China- parliament 60 насыг залуу нас гэдэг
2018-06-14