“Алтан донор”-ууд 2250 хүний амь нас аварчээ
2018-06-14

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2004 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 14-ийг Цусны донорын Дэлхийн өдөр  болгон зарласан билээ. Энэ өдөрт зориулсан арга хэмжээ Сүхбаатрын талбайд боллоо.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Энэ өдрийг манай улс “Бусдын төлөө амьдрал бэлэглэе” уриан дор 15 дахь жилдээ тэмдэглэж байна.  Тус арга хэмжээгээр  олон удаа цусаа бэлэглэсэн доноруудад талархал илэрхийлж, олон нийтэд алдаршуулан, сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх зорилготойгоор тэмдэглэж буй юм.

 

Үйл ажиллагааны үеэр алт, мөнгө, хүрэл доноруудыг алдаршууллав. Мөн урлаг соёлын дуучид хүндэт доноруудад хүндэтгэл үзүүлж ая дуугаа өргөлөө.

 

Одоогийн байлдаар  улсын хэмжээнд  Алтан донор тав байна. Тэд 150-аас дээш удаа цусаа өгч, хүний амь нас аварчээ. Харин Мөнгөн донор 20 бий бөгөөд тэд 100-150 удаа цусаа өгчээ. Тэгвэл 70-100 удаа цусаа өгсөн Хүрэл донор 63 байна.

 

 

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Монголын донорын холбооны ахмадын зөвлөлийн дарга   Г.Жамц гуайн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр

 

-Донорын холбоо болон Цус сэлбэх үндэсний төвтэй хамтарч    донорын эгнээг өргөтгөх, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд их дээд сургуулиуд, цэрэг цагдаа, онцгой байдал, үйлдвэр, аж ахуйн газруудаар явуулын бригадуудыг ажиллуулж байнаа.

 

55-аас дээш насны ахмад донорууд үндэсний хэмжээнд 2000 гаруй байдаг. Хүндэт доноруудын эрх ашгийг хамгаалахын тулд 2012 оны 5 дугаар сарын 22-нд донорын тухай хуулинд өөрчлөлт оруулж, олон зуун хүний амийг аварч, амьдрал бэлэглэсэн хүндэт доноруудыг улсын амралт рашаан сувилалд үнэгүй амруулдаг болсон. Мөн ахмад доноруудад түлээ нүүрсний мөнгө жилд нэг удаа төрөөс үнэгүй олгодог болсонд талархах нь зүйтэй. Нэг удаагийн  цус өгөлтөөр гурван хүний амь авардаг. Цусаа бэлэглэснээр цус шингэрч, биеийн дархлаа сайжирдаг. Хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй. Жил ирэх тусам залуу хүндэт донорын тоо нэмэгдэж байгаа.

 

Та бүхнийг тогтмол цусаа өгч байхыг хүсье” хэмээн уриаллаа. Мөн тэрээр  1960 онд донорт элсэж, 33 жилд 70 гаруй литр цус өгч, 700 гаруй хүний амь насыг аварсанаараа бахархаж явдгаа дурдлаа.

 

 

 

Б.Солонго

  

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-01