Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь эрсэдлээ
2018-06-14

 

Энэ сарын 13-ны лхагва гарагт Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нь зам тээврийн ослын шинжтэй 212 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 8 хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт 3 хүний амь нас хохирсон осол бүртгэгдсэний 2 нь мотоциклтой холбоотой осол байна.

 

Тухайн өдөр гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож, 4 хүнийг 7-30 хоногоор баривчлах шийтгэл ногдуулжээ.

 

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдөх хэлбэрээр 9 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол бүртгэгджээ.

 

Тухайлбал: 


1. Амгалангийн зам, Оргил худалдааны төвийн зүүн хойд замд H.Acty маркийн автомашин нь Dongfeng Eq, Hino Ranger маркийн автомашинуудтай мөргөлдөж, 1 хүн гэмтсэн. 


2. ХУД-ийн нутаг Хөшигтийн хөндийн шинэ замд Тоёота Алион маркийн автомашины жолооч нь замын тусгаарлах голын шон мөргөж, 47 настай М-н амь нас хохирсон


3. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Довын хайрхан” гэх газар асфальтан замд ЭсТиЭм маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 45 настай эрэгтэй Б-н амь нас хохирсон ослууд бүртгэгдсэнийг харъяа цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дайтаж сураагүй л байна даа.
2018-06-15
Ум мани пад ни хум. Ямар СИРИЙН дайн биш дээ
2018-06-14