Хүүхдийн паркийн үйл ажиллагааг зогсоожээ
2018-06-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн паркийн эргэлддэг пуужин буюу "Сансрын хөлөг" тоглоом /2018.06.13/ доош унаснаар хүүхдүүд гэмтсэн.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, нарийвчилсан хяналт шалгалтыг хийн ажиллаж байна. Шалгалтаар тус хүрээлэнгийн тоглоомуудын насжилт, ашиглалтын шаардлага хангаж буй эсэхийг тогтоож, дүгнэлтийг гаргах аж.

 

Хүүхдийн парк нийтдээ 22 тоглоомтой. Үүний нэг тоглоом болох “Сансрын хөлөг” эвдэрч, хүүхдүүд гэмтсэн. Үлдсэн 21 тоглоомонд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж, шаардлага хангахгүй тоглоомуудыг ашиглалтаас хасах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин