Хутаг-Өндөр суманд үер бууж, хүүхэд нас баржээ
2018-06-15

 

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өчигдөр /2018.06.148/ 20.10 цагийн үед ширүүн аадар бороо орсны улмаас 20 цаг 35 минутын үед уулын уруйн үер болсон талаар Ус цаг уурын байгууллагаас өгч байна.

 

Үерийн улмаас 53 хүн хөнгөн бэртэл авч, 603 мал үхжээ. Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай аймгийн удирдлагууд шуурхай танилцаж, яаралтай арга хэмжээнүүдийг авч байгаа аж. Мөн үерийн  усанд 6 настай хүүхэд осолдож нас барсан байна. 

 

Цаг агаар дулаарч уулын цас мөс хайлж Ховд голын усны түвшин 20-30см нэмэгдэж үерийн түвшинээс давсан байна. Цаашдаа өдрөөс өдөрт усны түвшин нэмэгдэж аюулын түвшинд хүрэх төлөвтэй байгаа тул ард иргэдийг шар усны үерээс болгоомжилж, сонор сэрэмжтэй байхыг тус аймгийн Ус, цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

 

Мөн 2018 оны зургадугаар сарын 14-ний байдлаар Алтай нуруунаас ихтэй Ховд, Буянт, Харбут, Увс нуурын сав Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см даван үерлэж байна. Иймд дээрх голын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхаарууллаа. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ter huuhed.....
2018-06-15