ДАШТ-2018: Робби Уильямсын ДУНД ХУРУУны учир
2018-06-15

Британийн алдарт поп дуучин Робби Уильямс Москва хотноо ДАШТ-ий нээлтийн ёслолын үеэр зохисгүй үйлдэл \дунд хуруу гаргасан\ гаргасан нь Британийн хэвлэл мэдээллийнхний шүүмжлэлд өгсөн хариу байсан гэнэ. Энэ талаар  ёслолын ажиллагааны найруулагч Илья Авербух мэдэгдсэнийг Риа Новости агентлаг дамжууллаа. “Робби Уильямсыг ийм үйлдэл гаргасныг огт ойлгохгүй байна” гэсний дээр дуучин энэ үйлдлээрээ Орост хандаагүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 

 

Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болсон нээлтийн ажиллагааны үеэр Робби Уильямс Rock DJ дуугаа дуулах үеэрээ телевизийн камер руу харан, дунд хуруу гаргасан юм. Энэ үедээ тэрбээр “Би үүнийг үнэ төлбөргүй хийсэн” гэсэн мөрийг дуулж байсан бөгөөд түүний дууны эх шүлэгт ийм мөр байдаггүй гэнэ.

 

ДАШТ-2018 нээлтийн ёслолын ажиллагаанд Робби Уильямс дуулахаар болсон талаар зургаадугаар сарын 11-ний өдөр олон нийтэд мэдээлж байлаа. Тухайн үед тэрбээр 80 мянган үзэгчийн өмнө зогсон, ДАШТ-ийг нээн дуулах нь “багын мөрөөдөл” гээд Орост дахин очих гэж байгаадаа баяртай байна хэмээн мэдэгдэж байв. Харин түүнийг хэвлэлийнхэн болон олон нийт ёслолын ажиллагаанд дуулахыг зөвшөөрсөнд нь буруутган, шүүмжилж байв.

 

Хамгийн сүүлд, Оросын тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия Скрипаль нар хордсоны улмаас Британи болон ОХУ-ын харилцаа таагүй байдалд шилжсэн юм. Оросын тагнуулч байхдаа Британийн талд урвасан Сергей Скрипаль энэ оны гуравдугаар сарын дөрөвний өдөр Английн Солсбери хотын худалдааны төвд охины хамт ухаангүй хэвтэж байхад нь хүмүүс олж, эмнэлэгт хүргэсэн. Тэднийг мэдрэл саажуулах хорт бодисоор хордуулсан нь тогтоогдсон бөгөөд энэ хорт бодисыг Орост гарган авсан, мөн Орос улс хордуулсан гэж Их Британийн Ерөнхий сайд удаа дараа мэдэгдэн улмаар хоёр орны харилцаа хурцдаж, хоёр орон дипломатуудыг нутгаасаа албадан гаргасан юм.

 

Ийнхүү Британи, Оросын харилцаа хурцадмал байдалд шилжсэн үед дуучин Робби Уильямс Москвад дуулахыг зөвшөөрсөн нь “Путин дэглэмийг хүлээн зөвшөөрсөн хэрэг” хэмээн олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байв. Тиймдээ ч энэ шүүмжлэлийн хариуд Робби Уильямс “дунд хуруу гаргасан” гэж ёслолын найруулагч үзжээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Zuv shdee, end duulah Putind yamar xamaatain bagin muruudul gej baihad...
2018-06-15
EDU MGL AGENCY БНХАУ-н Tianjin University, Zhejiang University-Их сургуульд 100% тэтгэлэгтэй сар бүр ЦАЛИНТАЙ суралцах Бакалавр 2 хүн, Мастерт 4 хүн, Доктор 3 хүн 2018.06.19-ны өдөр хүртэл бүртгэх тул та яараарай. Амжилттай суралцах таатай нөхцөл -Сар бүр БАКАЛАВР-2500¥ /5-Жил/ -Сургалтын төлбөр-100% үнэгүй /3-5 жил/ -Дотуур байр- 100% үнэгүй /3-5 жил/олгоно. -Эрүүл мэндийн даатгал 100% үнэгүй /5-жил/ -Ном сурах бичиг 100% үнэгүй /3-5 жил/ Давуу тал: -Хятад хэлийг богино хугацаанд чанартай сурна. -Аж үйлдвэр, бизнесийн хотоос өөрийн хүссэн бизнесийг эхлүүлэх боломжтой болно. -Техник технологийн өндөр хөгжилтэй танилцаж судлах боломжтой. -Хятад, Англи г.м олон орны шилдэг оюутнуудтай танилцаж мөр зэрэгцэн сурцана. -Судалгаа шинжилгээний дэвшилтэд лабораторид туршлага хуримтлуулана. Мэдээллийн ажилтан: +976-99137332,80151950 Хаяг: Чингэлтэй дүүрэг 4-р хороо Анкарагийн гудамж, Татварын ерөнхий газарын Дэргэд Тод тауэр 9 давхар 902 тоот “Цэгц Хөгжил”ХХК, 9 давхар 904 тоот EduMGL Agency Вэбсайт: www.EduMgl.com Email: Tsegtshugjil@gmail.com Та бүхнийг урьж байна
2018-06-15
Барууны нохойнуудад маш сайхан сюрприз барьж. Овоо эр юм.
2018-06-15
111111:
Бас дууныхаа үгийг өөрчилж: "Би үнэгүй дуулсан юм" гэж оруулсан байна лээ.
2018-06-15
Ок болж
2018-06-15