Мөнгөний бодлогын хүүг 10 хувьд хэвээр үлдээлээ
2018-06-15

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ долоо хоногийн даваа гаригт анхны хуралдаанаа хийлээ. Мөн тус хороо өнөөдөр хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргажээ. Хорооноос гаргасан шийдвэрийг өнөөдөр (2018.06.15) танилцууллаа.

 

 

Монголбанкны Ерөнхийлөгч Х.Баяртсайхан Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулж,  мөнгөний бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргаснаа дуулгав. Мөн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох шийдвэрийг гаргалаа.

 

Мөнгөний бодлогын хорооны шийдвэр:

 

Хэрэглээний үнийн индексээр хэмжсэн жилийн инфляци 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 6 хувьд, Улаанбаатар хотод 6.7 хувьтай тэнцэж байна. цаашид эдийн засгийн идэвжил нэмэгдэх ч инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувь орчимд тогтворжих төлөвтэй байна. Сүүлийн саруудад дэлхийн зах зээл дээр газрын тос болон зарим экспортын бүтээгдэхүүний үнэ өсч, манай улсын гадаад худалдааны нөхцөл 2018 онд харьцангуй тогтвортой байх төлөвтэй байна.

 

Эхний улиралд эдийн засгийн өсөлт эрчимжсэн ч Монголбанкны төсөөлөлтэй нийцтэй байна. Уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж, бизнесийн орчин алгуур сайжирч байна. Экспорт нэмэгдэхийн зэрэгцээ импорт эрчимжиж байгаа нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

 

Өрхийн орлого алгуур нэмэгдэж байгаа ч сүүлийн жилүүдэд огцом эрчимжсэн хэрэглээний зээлийн өсөлт өндөр түвшин хүрч, өрхийн өрийг нэмэгдүүлж байна. Тиймээс Монголбанк өрхийн өрийн түвшинг багасгаж, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлахаас сэргийлэх зорилгоор банкнаас олгох хэрэглээний зээлд өр орлогын харьцааны дээд хязгаар тогтоож, шийдвэрийг 2019 оны эхнээс хэрэгжүүлэхээр шийдлээ.

 

Мөнгөний бодлогын төлөвийг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, эдийн засгийн өсөлтөд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх зорилттой нийцэж байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Монгол улсыг, Монгол банкинд шургалж самарсан Золжаргал гэгч хаана явна. Тэр ац хэний нөмөр нөөлгөнд байдаг болохоороо ингэж эрх чөлөөтэй явж хариуцлага үүрдэггүй юм бэ. Өмнө нь бас МХБиржийн самраад л хаячихсан идсэн. Хэрэв төр яаж ч чаддаггүй юм бол дэлхийн хаана ч байсан олж ирээд ард түмний дунд яавал яа гээд хаячихаач. Сайхан тасар татах байхдаа
2018-06-15