Төрийн өмчийг хувьчлах төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
2018-06-15

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.  Үдээс өмнөх хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийлээ. Дараагаар нь  “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авсан юм. 

 

Уг хуулийн төслийг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэх хэлэлцэхээр тогтлоо. Үдээс хойшхи чуулганы хуралдаан 15.00 цагаас эхэлнэ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин