“Говь” ХК, “Гоёо” ХХК хамтран ноолуурын үйлдвэр байгуулахаар шав тавилаа
2018-06-15

 

Засгийн газрын тогтоолоор “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр баталсан билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Үндэсний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Говь ХК болон Гоёо ХХК хамтран “Ноолуурын анхан шатны цогцолбор үйлдвэр”-ийг Сэргэлэн сумын нутагт байгуулахаар болсонтой холбогдуулан тус томоохон бүтээн байгуулалтын шав тавих ёслолын ажиллагаа боллоо.

 

Ёслолын ажиллагаанд Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг,” Таван богд групп”-ийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Сэргэлэн сумын удирдлага болон бусад албаны хүмүүс оролцсон юм.


Монгол Улс ойролцоогоор 9500 тонн орчим түүхий ноолуурыг дэлхийн зах зээлд бэлтгэн нийлүүлдэг бөгөөд 90 орчим хувийг угаасан хэлбэрээр экспортолж , үлдсэн 10 хувийг дотоодын үйлдвэрлэгчид боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд түгээдэг байна. Үүнээс улбаалж Говь ХК болон Гоёо ХХК-ийн зүгээс түүхий ноолуурыг дотооддоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар уг төслийг санаачилсан аж. Тус үйлдвэр нь 4000 тн түүхий ноолуур бэлтгэж, 2000 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай бөгөөд түүхий эдээ орон нутгийн малчдаас авах юм. 

 


 

Тус үйлдвэр ашиглалталд орсноор манай аймгийн хувьд орон нутгийн онцлог, нөөцөд суурилсан тогтвортой үйлдвэрлэл хөгжиж ажлын байр шинээр бий болох, үүнийгээ дагаад Аймгийн эдийн засгийн өсөлт нэмэгдэх боломж бүрдэж байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
ZOCNIN:
mongold maani yildwer neegdej olon hyn ajiltai bolj bgaad bayartai bna .. teneg offshorcnid horongoo gadagch nuuj bhaar yadaj yildwer oruulj irsen bol uls orondoo heregtei blaa.
2018-06-16