Балжиннямтай өдөр
2018-06-16
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 16. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 3. Санчир гараг. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.

 

Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Shuud.mn
Сонин хачин