ЭЕШ Монгол хэл, бичгийн хичээлээр эхэллээ
2018-06-16

2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагаас Монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтаар эхэллээ. Мөн өдрийн 15:00 цагаас физикийн хичээлийн шалгалт авна.

 

Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.

 

2018 оны ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 16-ны хооронд явагдаж, шалгалтад нийт 43846 шалгуулагч бүртгүүлсэн юм.

 

ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж боломжтой.

 

Shuud.mn
Сонин хачин