Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
2018-06-16

 

2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 12 аймгийн 40 суманд 55 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар  43120 га ой, 41630 га хээр, нийт 84750 га талбай  түймэрт өртжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 45.0 хувь, түймэрт өртөж шатсан га талбай 40.0 хувь буурсан үзүүлэлттэй байна. Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 1200 гаруй алба хаагч, 90 автомашин, Хилийн цэргийн анги байгууллагаас 50 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 1284 иргэн, 143 автомашин, 96 мотоцикль, 104 морь, нийт 2540 орчим  хүн, 237 автомашин, 96 мотоцикль, 104 морьтой ажиллажээ.

 

Харин он гарсаар 1742 объектын гал түймэр гарч, 11,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 37 хүн нас барж, 20 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 766 гэр орон сууц шатжээ. Дээрх гал түймрийн аюулаас 459 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 23,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 5,6  хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 28,4 хувиар, нас барсан хүн 54,9 хувиар, түлэгдэж, бэртсэн 5,9 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байна.

 

Түүнчлэн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр  06 дугаар сарын эхний арав хоногийн байдлаар, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулс, Увс нуур, Их нууруудын хотгороор 26-30 градус, бусад нутагт 31-39 градус буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим, түүнээс 1.1-3.4 градусаар дулаарч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас тунадас орсон нь нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь гандах, хуурайшилттай байх нөхцлийг бүрдүүлээд байгаа юм. 

 

Иймд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, бага оврын хийн болон цахилгаан зуух, автомашин, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, татсан тамхи, ил галыг бүрэн унтрааж, учирч болзошгүй гал түймрийн аюулаас өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлд учируулахгүй байхыг анхааруулж байна. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг уул, мод, гол устай газар харгалзах хүнгүй явуулахгүй байх, ялангуяа орон байранд удаан хугацаагаар цоожлох, гал гарч болох зүйлсийг бага насны хүүхдээс хол байлгаж ахуйн хүрээнд гарч байгаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг анхаарууллаа.

Shuud.mn
Сонин хачин
ОБЕГ-н ГХГ-н дарга х/а Мандахгэрэлээ СӨХ 4 жилийн мөнгөө төлөөчээ, бэлэн албаны унаа унаад зурагтаар гараад яваад байх юмаа аймшиг чинь
2018-06-16