Хууль сахиулах байгууллагууд мэдээллийн нэгдсэн сантай боллоо
2018-06-16

 

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан болон e-justice.mn сайтын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2018.06.15/  боллоо.

 

Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Мөнхбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар, ХБНГУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны Хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Доктор Кристиан Гласс нар болон бусад төлөөллүүд оролцов.

 

Энэхүү мэдээллийн сан нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн давхардлыг арилгах, гомдол мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хянан шалгах, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны менежментийг сайжруулан  хялбаршуулах цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох юм.

 

Shuud.mn
Сонин хачин