70 настай герман эр ДАШТ-ийг үзэхээр трактороор хол зам туулжээ 
2018-06-16

 

Хойд хөршийн нийслэл Москва хотод болсон ДАШТ-ий нээлтийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хөлбөмбөгийн хорхойтнууд Оросыг зорьсон. Хөгжөөн дэмжигч бүр л бусдыг гайхшруулахаар хичээж байгаа энэ үед тэдний дундаас хамгийн содон нь Германы 70 настай хөгжөөн дэмжигч байгааг Оросын хэвлэлүүд мэдээлж байна. 

 

Тодруулбал, Германы 70 настай Губерт Вирт хэмээх эр 1936 онд үйлдвэрлэгдсэн трактороор Москва хотод иржээ. Тэрбээр  2.5 мянган километр замыг туулж, ДАШТ-ий нээлтэн дээр амжиж ирэхийн  тулд сар орчмын өмнө нутгаасаа гарсан байна. Тавдугаар сарын 15-ны өдөр Германы Пфорцхайм хотоос гарч, Польш, Итали, Францаар  дайран аялсан Германы хөгжөөн дэмжигч цагт 15-20 километр цагийн хурдтайгаар, хоногт 100 километр зам туулан явжээ. 


Ийн хол замын аянд тэрбээр ганцаараа гарсангүй, Хекс дуудлагатай нохойтойгоо, мөн хол замыг туулахад алжаал ядаргаагаа тайлахын тулд бүрэн тохижуулсан чингэлэг чирж явсан байна. Энэ чингэлэг нь шар айрагны торх хэлбэртэй бөгөөд “Hallo Moskau!” буюу “Сайн уу, Москва!” гэсэн бичигтэй аж. 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
jun itali francaar ve. setguulchee polsh, belarus geed l oros sdee
2018-06-16
Зочин:
Лут өвгөн байна даа.
2018-06-16