Таван саяын 26 азтан тодров
2018-06-18

НӨАТ-ын урамшууллын үндсэн сугалааны тохирол өчигдөр явагдлаа.  Үндсэн сугалааны тохиролд 61703903  дугаар тодорсон бөгөөд  10 сая төгрөгийн хоёр, 5 саяын 26 азтан тодорлоо. Үүнд:

 

  • 10 сая төгрөгийн 2
  • 5 сая төгрөгийн 26
  • 1 сая төгрөгийн 192 
  • 200 мянган төгрөгийн 1944
  • 50 мянган төгрөгийн 19134 баримт тохирлоо.

 

Энэ удаагийн  тохиролд тавдугаар сарын 1-31-ний өдрүүдэд худалдан авалтын үр дүнд авсан баримтуудыг хамруулжээ. Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайт болон ebarimt  аппликейшнээр орж шалгана уу.

 

Супер шагнал буюу 50 сая төгрөгийн сугалаанд 55622553 дугаар гарсан ч  баримт тохирсонгүй.

Shuud.mn
Сонин хачин