ДАШТ: Хотууд хөгжөөн дэмжигчдийг хэрхэн зугаацуулж байгаа вэ
2018-06-18

Хойд хөршид ДАШТ-2018 үргэлжилж байна. Түүхэндээ анх удаа энэ тэмцээнийг зохион байгуулах эрх авсан ОХУ  дэлхий дахинаа улс орноо сурталчилахын тулд олон орноос ирсэн хөгжөөн дэмжигчдийг уйдахгүй байлгахаар олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа юм.

 

 

Мөн ДАШТ-ий эхний ням гариг өнөөдөр тохиож байгаа тул энэ ням гаригийг хөгжилтэй өнгөрүүлэх, өргөн цар хүрээтэй цэнгээнт хөтөлбөрүүдийг ДАШТ-ий тоглолтууд болох Оросын хотуудад зохон байгуулахаар төлөвлөжээ.

 

Екатеринбург: Энэ хотод “Ельцин центр”-д хотын оршин суугчид болон зочид өглөөний дасгал, явган аялал хийж, хөлбөмбөгийн мастер класс үзэж сонирхох боломжтой гэнэ. Маяковскийн нэрэмжилт Соёл амралтын төв хүрээлэнд латин-америк бүжгийн хорхойтнуудад зориулсан арга хэмжээ зохиогдох аж.

 

Волгоград- Соёл амралтын төв хүрээлэнд  төрөл бүрийн тоглоом, үндэсний хэв шинж бүхий наадам зохион байгуулагдах гэнэ. Энд орос байшинд квас ууж, халимаг гэрт айраг амтлах боломжтой аж.

 

Ростов-на-Дону- Энэ хотод ирсэн хөгжөөн дэмжигчдийг казахууд \хасаг цэрэг \ угтан авч тэдэнд папах малгай бэлэглэн, байцай хэрхэн тасдахыг зааж өгч байна.

 

 

Сочи- Сочи хотод Бельги Оросын хөгжөөн дэмжигчдийн тоглолт болох юм байна. Бельгийн багийн хөгжөөн дэмжигчдийн ихэнх нь Сочи хотод ирсэн бөгөөд даваа гаригт энэ хотод Бельги, Панамын хооронд тоглолт болох юм. Мөн энэ хотод дөрвөн задгай талбайд томоохон концерт тоглохоор төлөвлөжээ. Санкт-Петербург- Энэ хотын зочдод Аптекарский өргөн чөлөө буюу хотын түүхэн төв хэсэгт байх тоглолтын талбай дээр Иоганн Себастьян Бахыг сонсон сонгодог уур амьсгалыг мэдрэхийг санал болгожээ. Харин үдэш “Клуб болон баруудтай танилцах” аялал зохион байгуулагдах гэнэ. Энэ аялалд хүссэн хүн бүр оролцох боломжтой бөгөөд туршлагатай хөтөч хотын клубын соёлын тухай, домогт газруудын үүссэн түүх, хөгжилтэй уламжлалуудын талаар ярьж өгөх юм байна.

 

 

Саранск- Мянганы талбай дээр зочдод зориулсан бүсэд Португал, Перу, Панамын хөгжөөн дэмжигчид өөрсдийн орны соёл уламжлалыг танилцуулсан соёлын хөтөлбөр зохион байгуулах гэнэ. Мөн асар том дэлгэцээр Коста-Рика, Серб хоорондын, Герман болон Мексик хоорондын, Бразил болон Швейцар хоорондын тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлэх юм байна.

 

 

Нижний Новгород- Өнөөдөр энэ хотод Солонгос киноны наадам нээлтээ хийх гэж байна. Нээлтийн өдөр Өмнөд Солонгост 2002 онд болсон ДАШТ-ий тухай “Мөрөөдөл биелдэг юм” киног үзүүлэхээр болжээ.

 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин