УИХ дахь намын бүлгүүд хуралдана
2018-06-18

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ. УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэх юм. Мөн цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

Парламент өнгөрсөн долоо хоногт хүчингийн хэрэгт хологбогдсон гишүүн Д.Гантулгын  УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн баталсан бол энэ долоо хоногт  Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдэх юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин