Сагсчдад 20 сая төгрөгийн шагнал гардуулав
2018-06-18

 

Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдсан ФИБА 3х3 ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож, улмаар шилдэг наймд Ази тивээ төлөөлсөн цор ганц баг болж чадсан Монгол Улсын шигшээ “Улаанбаатар Хангарьд” багийн тамирчид /2018.06.15/ эх орондоо ирлээ. Дэлхийн 3x3 сагсан бөмбөгийн түүхэнд эх орныхоо нэрийг анх удаа гаргаж, Монгол Улсын багийн спортын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн бахархам амжилтыг үзүүлсэн шигшээ багийн хамт олонд баяр хүргэн, М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК 20 сая төгрөгийн шагнал гардуулжээ.

 

М-Си-Эс Групп, ялангуяа М-Си-Эс Кока-Кола ХХК 2006 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулсан билээ. “Сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Спрайт брэнд анх дэмжиж, Монголд үүсч хөгжих нөхцөлийг бүрдүүлж байсан бөгөөд өнөөдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо дэлхийд чансаагаараа 4-т бичигдэж, Азийн аварга, Дэлхийн аваргын шилдэг найман багийн нэг хэмээх хүндтэй алдрыг хүртэхэд тулгуур болж, үнэтэй хувь нэмэр оруулсандаа баяртай байна.

 

 

Монгол Улсын шигшээ багт 2020 оны Токиогийн олимпт оролцох бүрэн боломж бий. Шигшээ багийн тамирчин Готовын Цэнгүүнбаяр дэлхийд эрэмбээрээ 38-д, Даваасамбуугийн Дэлгэрням 39-т, Энхтайваны Цэрэнбаатар 47-д, Энхбатын Дөлгөөн 53-т тус тус бичигдэж, багаараа дэлхийн чансааны 5 дугаарт бичигдэж байна. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын шигшээ багийг буулгаж авсан Сербийн шигшээ нь дэлхийд багийн эрэмбээрээ 1-т, тамирчин тус бүрийн эрэмбээр эхний 4-т бичигдэж буй хүчирхэг баг юм.

Shuud.mn
Сонин хачин
Thomas Gibson:
I want to use this opportunity to tell the whole world on how I become rich and famous. I’m 93 years old. I was passing through difficulty in business and there was no hope of me coming out of my debt. I borrow money in my bank to do my business and I run at lost on the business I got frustrated and decided to be playing lottery to see if I can win and make my business grow and I have played for years now nothing good is coming my way on till I meet someone online talking about Dr Ayoola on the internet. He was taking about how this Dr Ayoola help him to win mega million lottery game. I said to myself if this is true and decide to contact him and told him to help me as well I later read more about this man and see how he has been helping people all over the world. I have faith in him and choose to work with him. After working with him he told me what I need to do for the number to be given to me which I did after he finish working he said I will have a dream and the number will be review to me in the dream. That night has I was sleeping I dream a number immediately he call me and gave me the same number I dream of and ask me to go and play the number. Today I’m here testifying of the good work he did for me I played the number and I won the sum of 1, 000,000 million dollars in a lotto max. You can contact Dr Ayoola for help if you want to win big in lottery game he has the gift of giving right number contact him today and thank me email him today Via email: drayoolasolutionhome@gmail. com or https://www.facebook.com/Dr-Ayoola-105640401516053/ text or call +14809032128
2022-11-30