Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
2018-06-18

 

Уг өдрийг тохиолдуулан БОАЖЯ болон ШУ-ны академийн газар зүй гео экологийн хүрээлэнгээс хамтран “Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулъя” уриатайгаар нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Нямдаваа, ШУ-ны академийн газар зүй геоекологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 


 

Энэ үеэр дэлхийн уур амьсгалын дулаарал, өөрчлөлтөөс улбаалан манай орны хувьд байгалийн гамшигт үзэгдэл болох ган зудын давтамж ойртох, бэлчээрийн талхагдал, газрын доройтол, хөрсний бохирдол, цөлжилтийн эрчимжилт ихсэж байгааг дурьдсан юм. Одоогоор манай орны нийт газар нутгийн 76.8 хувь нь тодорхой хэмжээний цөлжилтөд өртсөн. Үүний 20 орчим хувьд нь амьд биет амьдрахад бэрхшээлтэй болсон тул уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Дэлхийн цөлжилттэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаанаас гадна иргэн бүрийн оролцоо чухал. Тиймээс хүүхэд, залууст байгаль орчныг дэмжих боловсрол олгох зорилгоор гар зургийн уралдааныг зарласан. Өдөрлөгийн үеэр уралдаанд тэргүүлсэн шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргасан бөгөөд тэргүүн байрны эздэд шагнал гардууллаа.

 

Shuud.mn
Сонин хачин