Б.Гангаамаа “К2” уулыг зорилоо
2018-06-18
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил  К2 буюу Чогори (8611м) ууланд авирахаар эх орноосоо /2018.06.14/ мордсон. Тэрбээр өнөөдөр уул өөд авирахаар Скардугаас Асколи руу хөдөлжээ.

 

Б.Гангаамаа өөрийн цахим хуудсандаа "Бид явлаа. Ингээд  өдөр тутмын холбоо харилцаа тасарна. Гэхдээ сансрын холбооны Тураяа утсаар боломжтой үедээ холбогдоно. Амжилт баяраар дүүрэн хоёр сарын дараа уулзацгаая. Та бүхэн маань Сайхан наадаарай” хэмээн бичжээ.

 

Одоогоор “К2” уулын оргилд амжилттай гарсан Монгол хүн байхгүй бөгөөд МУГТ Б.Гангаамаа өмнө нь 2013 онд энэхүү ууланд авиралт хийж оргилд нь гарах оролдлого хийсэн ч  олон уулчин амь эрсэдсэн тул оргилд нь гаралгүй буцсан. Өнгөрөгч 2017 онд МУГТ Г.Өсөхбаяр авиралт хийсэн ч оргилд нь гарч чадаагүй юм.

 

МУГТ Б.Гангаамаа энэ уулын оргилд авирахаар 2016 оноос хойш бэлтгэл, сургуулилт хийсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин