Хурд хэтрүүлснээс аялал, зугаалга гашуудал болон хувирч байна
2018-06-18

Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, ЗЦА болон НҮБ-ийн  Хүүхдийн сан хамтран энэ оны аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл “Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл 2018” аяныг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ оны эхний таван сарын байдлаар Замын цагдаагийн алба Улсын хэмжээнд 11149 зам тээврийн ослын шинжтэй дуудлага хүлээн авч шалган шийдвэрлэсэн байна. Зам тээврийн осол өмнөх оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлт гарсан боловч Говь-Алтай, Дорнод, Дундговь, Өмнөговь, Увс, Хэнтий аймгуудад 10-90 хүртэлх хувиар өссөн дүн гарчээ.

 

Урин дулаан цаг болсонтой холбогдуулан орон нутгийг зоригсдын тоо ихэсдэг нь зам тээврийн осол нэмэгдэх гол шалтгаануудын нэг болж аялал зугаалга нь гашуудал болон хувирч байгааг албаныхан хэлж байна.  Тодруулбал эхний таван сарын байдлаар Улсын хэмжээнд 163 хүний амь нас хохирчээ. Ослоор 356 хүн гэмтсэний 45 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн байна. Иргэд орон нутгийн замд зөрчил ихээр гаргадаг. Иймээс орон нутгийн замд байрлах тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, аюултай цэг буюу хар цэгүүдэд цацруулагчтай самбар байрлуулах, зөөврийн хурд хэмжигч болон согтууруулах ундааг хэмжигч тандагч багажуудыг шинэчилж  тоог нэмэгдүүлэн байнгын хяналтын постыг 27 болгон хяналт шалгалт хийхээр болсон байна.

 

“Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл 2018” аяны хүрээнд олон нийтийн цахим хуудсаар дамжүүлан орон нутгийн замын хөдөлгөөнд соёлтой оролцох, хамгаалах малгай, дуулгыг тогтмол хэрэглэж хэвших, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх уриалга, зөвлөмжийг өгөхөөр Чопорчин ахан дүүсийн холбоо, Монголын мотоциклчдын зөвлөл зэрэг 550 орчим мотоциклчид нэгджээ.

 

Аяны нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 20-ны 11.00 цагт Драгон авто вокзалд зохиогдох юм байна.  Энэ үеэр Авто тээврийн Үндэсний төвөөс техник хяналтын үзлэг оншилгоо хийж Бүртгэл хяналтын төвөөс мэргэжилийн үнэмлэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөх зэрэг арга хэмжээг зохиохоор төлөвлөжээ.

 

О.Солонго

Shuud.mn
Сонин хачин
аа:
Хурд хэтрүүлэх нь дан ганц асуудал бас биш юм. Манайхан ерөөсөө бүс зүүдэггүй. Энэ бол маш том алдаа. БҮС ЗҮҮЖ БАЙ. Хэрвээ хурдтай явж байгаа машин замын хажуу руу онхолдоод хэд эргэж байгаад тогтсон бол дотор нь суусан хүмүүс бүсээ л зүүсэн байхад амьд үлдэх магадлал бараг 90 хувь, харин бүс зүүгээгүй л бол бүгд найдвар байхгүй шүү.
2018-06-18
zochin:
uursduusuu shaltgaalah buhnee hurungu mungu gehguigeer setgeleese hiij suraach de, mal shig orkuud n danda hurd hetruulj, arhi uuj yavahiim da, yana da mongolchuud mini, bidni tsuuhun mongolchuud
2018-06-18