Хүүхдүүдэд амьд явах БАТАЛГАА алга
2018-06-19

Эцэг, эхийн хариуцлагагүй үйлдлийн улмаас хүүхдүүд, амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг. Гэтэл сүүлийн өдрүүдэд хүүхдэд хамгийн аюулгүй байх ёстой тоглоомын төв, сургуулийн орчимд бага насны хүүхдүүд гэмтэж, бэртэж, амь насаараа хохирч байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн паркийн эргэлддэг пуужин буюу "Сансрын хөлөг" тоглоом /2018.06.13/ доош унаснаар хүүхдүүд гэмтсэн хэрэг гарсан. Энэхүү ослын улмаас дөрвөн хүүхэд гэмтсэн. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоомуудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалтыг хийж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар “Сансрын хөлөг” тоглоом нь насжилт өндөртэй, хуучирсан гэдэг дүгнэлтийг гаргажээ.

 

Хүүхдийн парк хамгийн аюулгүй, эрсдэлгүй байх ёстой. Тиймээс ч тэнд хүүхдүүд эрх дураараа, тоглож, наадах нь зөв. Гэтэл тоглоом нь дундуураа хуваагдан унаж, хүүхдийн инээд хөөр цалгиж байх паркад уйлаан, шуугиан болсон. Азаар хүүхдийн амь нас эрсэдсэнгүй. Паркад нийт 22 тоглоом байдаг аж. Дараа нь “Алсыг харагч”, “Галзуу хулгана” унаж, эвдрэхийг хэн ч үгүйсгэхгүй. Мэргэжлийн хяналтын газраас шошгогүй бараатай сайн “хөөцөлддөг”. Харин хүүхдийн тоглоомын насжилт, элэгдэл, хуучралд хэрхэн анхаарал хандуулж ажилласан нь эндээс харагдсан. Хүүхдүүд паркад хангалттай мөнгө “тушааж” байгаа. Харин удирдлагууд хүүхдүүдийн аюлугүй байдлыг огт хангадаггүй нь тогтоогдчихлоо. Тиймээс ч хүүхдүүд паркад тоглохоос айж байна.

 

Паркийн тоглоом эвдэрсэн хэрэг гараад долоо ч хоноогүй байтал өчигдөр /2016.06.18/ сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байсан хүү харамсалтайгаар амь насаа алджээ.

 

 

Тодруулбал Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан тавдугаар ангийн хүүхэд амь насаа алдсан байна. Өнгөрөгч өдрийн 18.00 цагийн орчимд  сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байх үед хөлбөмбөгийн хаалганы төмөр унаж, тухайн талбайд тоглож байсан 11 настай хүү дарагдаж нас баржээ.

 

11-хэн настай хүүгийн алтан амийг авч одсон уг төмөр хаалга үргэлж унадаг бөгөөд тус сургуулийн биеийн тамирын багш нь “14 хоногийн өмнө гангасан л юм даа” гэх тайлбарыг хэлж зогсоно. Аюултай, осолтойг нь мэдсээр байж талбайгаас авч, холдуулаагүй аж. Улмаар цэцэрлэгийн насны хүүхэд тогтоосон шонд нь хүрэх төдийд хаалга унаж, хүүхдийн аминд хүрчээ.

 

Хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг дуугардаг хүүхдийн төлөөх байгууллагууд, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой сургуулийн удирдлагууд, тоглоомын төвийн захирлууд энэ хоёр ослоос сургамж авмаар байна. Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөн торних ёстой. Гэтэл өнөөдөр Монгол хүүхдүүдэд амьд явах баталгаа алга.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Um MAANII BAD MI HUM Hairan huuhed. Esteg ehed n hetsuu baigaa daa.
2018-06-19
зочин:
Хүрэлсүх гуай та сагсагнаж дэвээд байхаар ажлаа хийгээчээ.сайд нараа үүрэгт ажлйыг нь чанартай хийлгэж давхар дээлнээс ээ салаачээ олон давхар дээлтэ дээр сэхүүн сэтгэлгүй чадваргүй боловсрол гүй мэдлэггүй чадавхгүй чадалгүй арчаагүй сайд нар чинь юм хийхгүй байна. Хоногт 24цаг байдагш дээ .өөрсдөө юм хийхгүй хүнээр юм хийлгэж чадахгүй өлбий юмс баых юм.Хүүхэд үхээд баына боловсролын сайддаа хариуцлага тооцоожээ
2018-06-19
hulhidaj sursan nohduudiin gai, hujaa nar hulhi gedeg, shine mngolchuud hujaa naraas hed dahin hulhi bolson, archaagui yumnuud.
2018-06-19
зочин:
цогзолмаа сайд гуай хүүхдүүд үхээд байна ажлаа хийгээчээ . Хүүхдүүдийн орчинг эрүүл аюулгүй байлгахыг та анхаараагүй байна. Огцорвол яана чиний хүүхэд өртвөл чи яах вэ?нам гээд элэй балайрч үүргээ мартаад энэ хүүхдүүд өөрсдийн орчиндоо үхэж байна сайдаа та огцор
2018-06-19
zailuul orovdmoor um aa ene huuhduud tomchuuliin tengees bolj dandaa hohiroh yum.. hol bombog togloj bgd, togloj bgd shuu
2018-06-19
мөнгө бодоод сэтгэл дутаад байна. Энэ талбайг хэн нэгэн шуналын тулам тендер нэрээр гүйцэтгэж төсвөөс мөнгө авсан л байгаа. Голомт бол бүр ярилтгүй. Шуналын бузарууд.
2018-06-19
к:
Орчин үеийн залуус хүүхдээ алив зүйлийг хэрэглэж үзэхгүй үлдчих вий гэсэн шуналыг ашиглаж байна
2018-06-19
Зочин:
Энэ дэлхий дээр амьдарч байгаа хорхой шавьжаас эхлээд хүн хүртэл амьд явах баталгаа байдаггүй юм шүү дээ.Амьд явах эрхтэй гэж ярьж бичдэг нь хоосон зүйл.
2018-06-19