Монгол хэлний зөв бичих дүрмийн толинд 38 мянган үгийг журамлажээ
2018-06-19

Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь хэвлэгдэн гарлаа. Тус толь бичгийн албан ёсны нээлт өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

 

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Үйл ажиллагааг нээж, Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Өнөөдрөөс эхлээд Монгол Улсын нийт иргэн, төрийн албан хаагчид, эрдэмтэн судлаачид, сонин хэвлэлийнхэн энэ толийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон, баримтлах учиртай” гэдгийг онцлон тэмдэглэв.

 

Мөн Ерөнхийлөгч “Монгол Улс 1944 оноос кирилл бичгийг албан ёсоор хэрэглэж эхэлснээр шинэ үсгийн хэрэглээ нэвтэрсэн ч зөв бичих дүрмийг цэгцлэх асуудал нэлээн хоцорч, 1983 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 18 000 үгийг журамласан толь бичгийг гаргаж байжээ. Үүнээс хойш 35 жил өнгөрсөн ч албан ёсоор журамлагдаагүй үгс олон байж, маргааны сэжүүр болсоон иржээ.

 

Үсгийн дүрмийг дурын хүн зааж дүгнэн, зарим үсгийг хасах яриа ч сүүлийн үед гарсан. Энэ нь төрөөс албан ёсоор журамлан тогтоогүй, зөв бичих дүрмийг албажуулах ажил орхигдсонтой холбоотой юм” гэдгийг хэллээ.  

 

 

Монгол хэлний зөв бичих дүрмийн толинд хэлзүйн идэвхтэй 38 000 үгийг журамлажээ. Энэ толь бичгийг хэлний хэрэглээнд Үндсэн хуультай адил заавал дагаж мөрдөх ёстойг төрийн тэргүүн хэллээ.

 

Энэ толь бичгийг president.mn болон toli.gov.mn сайтаас үнэ төлбөргүй ашиглах боломжтой.

 

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
Ийм хогийн ном гаргаад яах ч юм билээ
2018-06-19