ДАШТ-2018: “Эхнэр намайг ДАШТ рүү явуулсангүй”
2018-06-19

2014 оны ДАШТ-ий үеэр Мексикийн иргэн Хавьер болон түүний найзууд хамтдаа Орост болох ДАШТ-ийг үзнэ гэж тохиролцжээ.

 

Ийнхүү тохиролцсон мөчөөсөө эхлэн тоглолтын тасалбар болон хэрэгцээтэй бүх зүйлс нь багтах автобус худалдан авах  мөнгө цуглуулж эхэлсэн байна. Тэд автобусаа төрийн далбааныхаа өнгөөр будаж, Европ даяар аялна хэмээн тооцоолж байв. Найзуудын төлөвлөгөө ч хэвийн хэрэгжиж байлаа. Гэтэл гэнэт Хавьер ДАШТ рүү явах боломжгүй болсноо дуулгажээ. Эхнэр нь түүний төлөвлөгөөг нураачихсан нь энэ.

 

Хэдий Хавьер явах боломжгүй болсон ч найзууд нь аяллаа цуцалсангүй, мөн Хавьерыг ч хамт авч явжээ. Мэдээж өөрийг нь биш харин картонон хуулбарыг авч явсан байна. Ингээд тэд “найз”-ыгаа хаа сайгүй авч яван, хөгжөөн дэмжигчдийн бүс, Москвагийн гудамж, уушийн газарт ч хамтдаа зураг авахуулж байгаа юм. Хавьерыг дүрсэлсэн картонон хуулбар дээр Хавьерт “Миний эхнэр намайг ДАШТ рүү явуулсангүй” гэсэн бичигтэй футболка өмсгөжээ.

 

Хөгжилтэй найзууд Фейсбүүкд групп нээн, бүхий л гэрэл зураг, дүрс бичлэг, мөн Оросоор аялсан мартагдашгүй дурсамжийнхаа талаар хуваалцаж байгаа гэнэ. Мөн тэд 4 жилийн өмнө төлөвлөж байсан шигээ автобусаа ч будаж тохижуулжээ.

 

Тэд энэ оны дөрөвдүгээр сарын эхээр аялалд бэлтгэн, автобусаа будаж, шаардлагатай бүхий л зүйлсийг цуглуулан, замдаа гарч, тавдугаар сарын 26 гэхэд Германд хүрсэн байна. Тэд энэ сарын 13-ны өдөр Москвад ирсэн бөгөөд олон газраар аялсан ч “найзыгаа” тээршаалгүй хаа сайгүй хамтдаа аялсаар байгаа гэнэ.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
Huurhiig yavuulchihgui dee.....yun goyo naizuudtaim be...
2018-06-24
Zochin:
Hugjiltei umaa, ehner ni byryy alham hiisnee oilgoson baih daa huurhii
2018-06-20
Zochin:
Yamar dogi nohdvvd ve kk
2018-06-20