ДАШТ-2018: АНУ-ын хоригоос үүдсэн ХОХИРОЛ
2018-06-20

Мексикийн шигшээ багийн ахлагч Рафаэль Маркес АНУ-ын хориг арга хэмжээний улмаас ДАШТ-2018-ын тоглолтын шилдэг тоглогч шагналыг авах боломжгүй талаар ТАСС агентлаг дамжууллаа.

 

 

Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр хөлбөмбөгчин Рафаэль Маркес Мексикийн хар тамхины наймаачин Рауль Флорес Эрнандестай холбоотой байж болзошгүй гэдэг шалтгаанаар АНУ-ын хар жагсаалтанд багтсан юм байна.

 

Энд дуулгахад, ДАШТ-ий үеэр тоглолтын шилдэг тоглогчид АНУ-ын нутаг дэвсгэр дээр үйлдвэрүүд нь үйл ажиллагаа явуулдаг шар айраг үйлдвэрлэлийн компанийн брэндийн нэрэн дор шагнал гардуулдаг юм. Харин Мексикийн тамирчин Америкийн хар жагсаалтанд багтснаар ийнхүү тус улсад үйл ажиллагаа явуулдаг компаниас олгох шилдэг тоглогчийн шагналыг авах эрхгүй болжээ.

 

Эргэн сануулахад, зургаадугаар сарын 17-ны баасан гаригт Мексикийн баг Германы багтай тоглосон. Тоглолт 1:0 харьцаатайгаар Мексикийн ялалтаар өндөрлөсөн юм.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
erni tamirchad iish tiisj ym zoodog baisan hudal bish ene bol alich orond tednii tamirchdiin hiideg zuil baisan
2018-06-20