Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
2018-06-20

 

Хуульзүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулав. Тус байнгын хорооны хуралдаанаар 10 гаруй асуудлыг  хэлэлцэхээр  төлөвлөжээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн С.Бямбацогт “Бусад асуудал дээр нийгэмд анхаарал татаж байгаа прокурорын цалин хөлсийг нэмэх, Захиргааны хэргийн хуулийн  төслийг хэлэлцэх шаардлагагүй. Хасах саналтай байна” хэмээлээ. Тиймээс Прокурорын болон Захиргааны хэргийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын  саналаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

 

Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлэхэд Ёсзүйн байнгын хорооны дэд дарга С.Бямбацогт хаалттай хэлэлцэх горимын санал гаргалаа. Хуулиараа хоригийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар ил санал хураалт явуулна гэсэн заалттайг байнгын хорооны дарга танилцуулав. Уг асуудлаар горимын саналаар санал хураалт  явуулахад дэмжигдсэнгүй.  Тиймээс нээлттэй хэлэлцэхээр бол Ерөнхийлөгчийн зөвлөх н.Булгамаа танилцуулж байна.  

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин