Иргэдийн картын мэдээллийг ашиглан АТМ-аас мөнгө авчээ
2018-06-20

 

Монгол Улсад оршин суух Румын Улсын иргэн 2017 онд луйврын гүйлгээ хийж, иргэдийг хохироосныг цагдаагийн байгууллагаас илрүүлж, уг этгээдийг саатуулан шалгасан. Тэгвэл дахин Румын Улсын иргэн, Монгол Улсын иргэнтэй хамтарч хуурамч картаар гүйлгээ хийсэн нь тогтоогджээ.

 

Тодруулбал Монгол Улсын иргэн Румын Улсын иргэнтэй хамтран иргэдийн төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж аван хуурамч төлбөрийн картуудад суулган арилжааны банкуудын автомат мөнгөний машинаас /АТМ/ удаа дараа мөнгө авсан хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна.

 

Иймд иргэд, олон нийт энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, сэжигтэй мэдээллийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллахыг  цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин