Пянзан “Рэд” альбом 500 ширхэг хэвлэгджээ
2018-06-20

The Lemons хамтлагийн Пянзан “Рэд” альбомны албан ёсны нээлт энэ  сарын 23-ны 19.00 цагт  “Choko metropolis” клубд болон талаар уран бүтээлчид мэдээлэл хийлээ.  Тус хамтлагийн  Hi-Fi Label-тэй хамтран гаргасан анхны цомог болох “Рэд” альбом худалдаанд гарснаас 12 жилийн дараа пянз хэлбэрээр гарч байна. 

 

 

Уг  пянз нь 180 гр жинтэйгээр 500 ширхэг хэвлэгдсэн бөгөөд нээлтэд ирсэн хүмүүс хямдралтай  үнээр худалдан  авах боломжтойгоос гадна азтай нэг  хүнд  пянз болон тоглуулагчийг бэлэглэхээр болсон байна.  Тоглолтод  урилгаар дуучин Т.Бат-Оргил, Болор хамтлагийн Оргил,  мөн Магнадон хамтлагууд  уран бүтээлээ хүргэнэ.

 

 

The Lemons хамтлагийн дуучин Одноо “Эхлэл болгож анхны цомгоо пянз болгохоор шийдсэн. Цаашдаа  бусад  цомгоо мөн адил  пянз болгохоор төлөвлөж байгаа. CD шахагдаад  дутуу дуугаралттай болчихдог харин пянзны зурвас өргөн чанартай дуугаралттай байдаг учраас дэргэдээс нь сонсож байгаа  мэт санагддаг. Фэнүүд маань ч их баяртай хүлээж авч байгаа. Мөн дараа жилдээ багтаагаад шинэ цомгоо гаргана” хэмээн уран бүтээлийнхээ талаар ярилаа.  

 

 

 

О.Солонго

Shuud.mn
Сонин хачин