Туул гол руу бохироо цутгаагүй
2018-06-20

 

Туул гол руу бохироо цутгаж буй зураг олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжийг дагуулсан. Энэ талаар Геодези, усны барилга байгууламжийн газраас тайлбар гаргажээ.

 

Тус байгууллагын тайлбарт “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ авто замд тогтсон усыг соруулж, зайлуулж буй 2014 оны үйл явдлын зураг хэмээн дурджээ. Өөрөөр хэлбэл ахуйн бохир биш нийтийн эзэмшлийн зам талбай болон автозам дээр тогтсон борооны ус аж.

 

Улаанбаатар хот нь ариутгах татуургын салангад системтэй бөгөөд автозамын ус зайлуулах шугам сүлжээ, үерийн далан сувгууд нь шууд Туул гол руу нийлж, борооны усаа цутгадаг юм байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин