Хоёр настай хүүхдээр даага унуулсан эцгийг торгожээ
2018-06-20

 

Дорнод аймгийн Баянтүмэн сумын алдарч уяач зээ хүүгийнхээ үсны найрыг хийж дааган насны морь уралдуулжээ. Энэхүү уралдаанд хоёр настай хүүхдээрээ даага унуулж, уралдуулсан гэх мэдээлэл цацагдсан.

 

Тодруулбал уг дааганы уралдаанд тухайн айлын малыг хариулдаг Х гэгч өөрийн хоёр нас, хоёр сартай О хүүг уралдаанд оролцуулжээ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас шалгалт явуулж Зөрчлийн хэрэг мөн гэдгийг тогтоож, Зөрчлийн тухай хуулиар хүүхдийн аавыг 100 мянган төгрөгөөр торгосон байна.

 

Тус уралдаанд 23 даага уралджээ. Морь унаж уралдуулсан хүүгийн ээж нь эсэргүүцсэн ч эцэг нь сураар эмээлтэй нь бэхэлж, уралдаанд оролцуулсан аж.  

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Pa:
Tsus oirtson gazar gej unen u
2018-06-21
Zochin:
yun 100,000 tegregeer torgoh ineedtei busuu, huuliin hariutslaga huleelgeh estoi huuhdee unaj berteed chiregdeed am nas ny hohirson bol yu geh etseg mal be
2018-06-21