УИХ-ын гишүүдийн мэдрэлийг шалгуулах шаардлага хүргүүлнэ
2018-06-21

Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд

9:30-12:00 цагт Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал болно. Холбогдох утас: 99910510

 

Баянгол зочид буудлын хурлын танхимд

9:00-17:00 цагт "СУВИЛАХУЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО, АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” сэдэвт сувилахуйн багш нарын анхдугаар чуулган болно. Утас  99179899, 86885060

 

Корпрейт зочид буудалд

10.00 цагт Монголын хөдөө аж ахуйн салбарыг эдийн засагжуулах, хөгжүүлэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой хурал болно. Холбогдох утас нь 99046141

 

БОАЖЯ-ны хурлын танхимд

11.00 цагт Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар болон Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас Зайсан, Туул голтой холбоотой асуудлаар мэдэгдэл хийнэ. Утас: 99153766

 

Үндэсний мэдээллийн төвд: 


11:30 цагт Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуун худалдагчид иргэдийг хохироож байгаа талаар мэдээлэл хийнэ.


12:00 цагт Оюутолгойг шалгах ажлын хэсгийн зарим гишүүд чуулганы хурлаар Оюутолгойн асуудлыг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын 76 гишүүний сэтгэц, мэдрэлийг шалгуулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлэх болон бусад асуудлаар мэдээлэл хийнэ.

 

“Хөвсгөл” зочид буудлын 2 давхрын хурлын “А” танхимд

13:30 цагт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв болон БНСУ-ын Дэжон хотын Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх институтийн хоёр талын хамтын ажиллагааны 10 жилийн ойн  ХҮНДЭТГЭЛИЙН БАЯРЫН ХУРАЛ болно. Холбогдох утас: 99218528, 99201103.

 

Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд

14.00 цагт “Тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга зам” сэдэвт шийдвэр гаргагчдын нөлөөллийн уулзалт болно. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, МХЕГ, Фокус ТББ оролцоно. Утас: 99179899, 99124735

 

ХНХЯ-ны 10 давхрын хурлын танхимд

14:00 цагт: “TRY MONGOLIA 2018” нөлөөллийн аяллын хаалтын ажиллагаа болно. Xолбогдох утас: 94030345, 99026402

Shuud.mn
Сонин хачин
dsn:
tamhi tataad uuriiguu l horloh bh, harin arhi zalaad busdiig horlood bgaag buuruulj chahgui bj yun demii yumaar oroldoj tsag nuhtsuun ve?!
2018-06-21